Монголд анх удаа Тархмал хатуурал өвчний талаарх өдөрлөг өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сургалтын танхимд болно.

Монголд анх удаа Тархмал хатуурал өвчний талаарх өдөрлөг өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сургалтын танхимд болно. Өдөрлөгөөртус өвчний шалтгаан, асаргаа сувилгаа, сэргээн засах эмчилгээ болон нийгмийн халамжийн талаар мэдээлэл өгөх юм. Тархмал хатуурал нь мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчний бүлэгт багтдаг. Тархи, нугасыг янз бүрийн төвшинд гэмтээж, олон тооны голомтыг үүсгэдэг байна. Олон улсын судалгаагаар Монгол Улсад нийт тархмал хатуурлын 100 гаруй тохиолдол оношлогдож байна.
Д.Ундрах /24tsag.mn/