
Өнөөдөр Баянхошууны хүүхдүүд баяраа тэмдэглэнэ. “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хүүхдийн баярын арга хэмжээнд СХД-ийн 8,9,10,11,25, 28-дугаар хорооны хүүхдүүд хамрагдах бөгөөд нийслэлийн удирдалгууд хүүхдүүдтэй хамт энэхүү баярт оролцох юм. Баярын үйл ажиллагаа Баянхошууны шинэ эцэст 13:30 цагт эхлэх аж.