Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн
томоохон худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад галын аюулгуй байдал,
гамшгийн бэлэн байдлын талаарх шалгалтыг хийсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн томоохон худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад галын аюулгуй байдал, гамшгийн бэлэн байдлын талаарх шалгалтыг хийсэн юм. Энэ үеэр галын аюулгүй байдлыг хангаагүй 20-иад байгууллага байсан талаар бид мэдээлж байсан. Тэдгээрээс ихэнх нь зөрчлөө арилгасан ч одоо хүртэл зөрчлөө арилгаагүй газрууд байгаа аж. Бидний мэдэх худалдааны төвүүд, баар цэнгээнийн газар, караоке зэрэг эл зөрчилтэй байгууллагуудад хамрагдаад байсан билээ. Одоогоор Баянгол дүүрэгт байрлах “Барс импекс” компанийн “Барс” зах, мөн “Баянзүрх” худалдааны төв зэрэг байгууллагууд зөрчлөө арилгаагүй байгаа гэнэ. Тиймээс эдгээр нэр бүхий байгууламжийн эздийг шүүхэд өгөхөөр ОБЕГ-аас бэлтгэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/