“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани зургаадугаар сарын
3-наас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүртэй
цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн байгуулахаар болжээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани зургаадугаар сарын 3-наас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүрт цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн байгуулахаар болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгчийг энэ ажилд хамруулах юм. Тиймээс аж ахуйн нэгж, айл өрх бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ дээрх хугацаанд өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хүлээн авах танхимд очиж байгуулах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд даваагаас баасан гарагийн 09.00-19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цаг хүртэл ажиллах ажээ.