
Монголбанк Сангийн яамтай хамтран өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа. Энэ ажлын дүнд үнэ тодорхой хугацаанд тогтворжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд шатахууны хувьд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг барихын тулд 120 сая ам.доллартай тэнцэх мөнгийг зах зээлд нийлүүлсэн аж. Үүний үр дүнд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи зургаан сарын хугацаанд шатахууны үнэ тогтвортой байж, гадаад нөхцөл байдлын хувьд ч сайжирсан байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 22 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг Улаанбаатар төмөр замд хийснээр хил, гаалиар орж ирэх тариф буурч, Улаанбаатар Замын-Үүдийн тээвэрлэлтийн зардлыг багасгаснаар импортын барааны үнэ тодорхой хувиар буурсан юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/