
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн удирдлагууд оролцон арга хэмжээнд амжилт хүсч байлаа. Арга хэмжээнд нийслэлийн 4 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож газар хөдлөлтийн гамшгийн үед аврах ажиллагааны талаар 4 төрөлт тэмцээнд оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж,нээлтийн үеэр газар хөдлөлтийн гамшгийн үед хорогдох байранд удаан байрласан үеийн биеийн чилээг хэрхэн тайлах дасгал хөдөлгөөнийг хийж сонирхуулсан юм.
Өдөрлөгийн үеэр иргэд олон нийтэд зориулсан мэргэжлийн байгууллагын олон арга хэмжээ болж байгаа бөгөөд олны сонирхолыг хамгийн ихээр татаж байсан нь газар хөдлөлт мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машин байлаа. Өдөрлөгийн арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш газар хөдлөлтийн үеэр авах арга хэмжээний талаар төслийн багийн зарим мэргэжилтэн танхимийн сургалтыг зохион байгуулж, Эрх чөлөөний талбайд иргэд өөрсдийн биеэр газар хөдлөлтийг биет төхөөрөмж болох газар хөдлөлт мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машинд ашиглан мэдрэх юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.