Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа
явуулж байгаа төрийн өмчийн 22, хувийн 31 цэцэрлэгт шалгалт хийжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 22, хувийн 31 цэцэрлэгт шалгалт хийжээ. Шалгалтаар 420 зөрчил илрүүлснээс 168-ыг нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулахаар хоёр акт, 38 албан шаардлага өгчээ. Мөн 15 албан тушаалтанд хоёр сая орчим төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй Чингэлтэй дүүргийн "Закира Од” сувилал, Хан-Уул дүүргийн “Далай” цэцэрлэгийг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)