“Бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Ази,
Номхон далайн орнуудын бүсийн хурал өчигдөр “Чингис” зочид буудалд
эхэлсэн билээ.

“Бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын бүсийн хурал өчигдөр “Чингис” зочид буудалд эхэлсэн билээ. Хоёр өдөр үргэлжлэх уг олон улсын хурлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулж байгаа юм. Тус хуралд 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд бичил уурхай буюу хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийн талаар авч хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр уг хурал өндөрлөх юм.