Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхинаас татгалзах өдөр.

Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхинаас татгалзах өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ жил тамхигүй өдрийг “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгж тамхийг сурталчлах, ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчилах зэргийг хуулиар хориглосон байгаа хэдий ч өнөөдөр ил, далд тамхины сурталчилгаа байсаар байгаа тул ийнхүү тамхины эсрэг өдрийг энэ сэдвийн дор тэмдэглэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)