
МН мэдээллийн төвд 11.00 цагт БОНХЯ-наас “Байгальд ээлтэй гэр бүлийн баяр” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын сурагчдын холбооноос олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Унагалдайн нэг өдөр” өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт хүүхдийн “Хандгай” театрын уран бүтээлийн талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт Монголын уламжлалт харваачдын холбоо, Монголын морьт харвааны холбоо хамтран зохион байгуулж буй зуны анхдугаар нээлттэй харваа тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэл гишүүдийнхээ нэр дэвших эрхийг ноцтой зөрчиж буй асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг угтан өнөөдөр 11.00 цагаас БЗД-ийн ЗДТГ-аас 2000 хүүхдэд бэлэг өгнө. Энэ үеэр хүүхдэд зориулсан циркийн үзүүлбэр, урлагийн тоглолттой.
Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарсан 32 хүүхдэд Нийслэлийн Засаг дарга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд 10.00 цагаас болно.
МҮХАҮТ, “Монголын Логистикийн Холбоо”, ШУТИС-ийн КТМС-ийн хамтарсан “ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг МҮХАҮТанхимд эхэллээ.
“Хүмүүнлэг иргэн - Хөгжлийн ирээдүй” өдөрлөг өнөөдөр “Сүнжингранд” зочид буудалд 11.00-13.00 цагт болно. Уг үйл ажиллагаанд зарим дүүргийн ИТХурлын дарга, Засаг дарга болон хэлтэс албадын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй амьдралын түвшин доогуур орлоготой айлын 100 хүүхэд эцэг эхийн хамт оролцох юм байна.
НЗДТГ-аас “Авлигагүй төрийн үйлчилгээ” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр 12.30 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.