Нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮК-ийн ажилчдын 250 хүүхдийг зусланд амраахаар болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл уг эрхийн бичгийг өнөөдөр 10.30 цагаас Э.Бат-Үүл дарга Монголын хүүхдийн ордонд гардуулах юм байна.Энэ жилийн хувьд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн зуслангийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, зуслангийн үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, эрсдэлгүй, аюулгүй орчинд амрахад анхаарах аж. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Үүнээс хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































