Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа

2013-5-31
0
ЖИРГЭХ

ЗЭЭЛИЙН

Бямба гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул Засгийн газрын ээлжит хуралдааныг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тулнэмэлт барьцаа хөрөнгөшаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлалаа.

Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгалаа.

Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8%, Улаанбаатар хотын хүн амын 40% нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.

 

ТОВЧ МЭДЭЭ:

  • Шүүхийн шийдвэрийн дагуу "Алтандорнод Монгол" ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлах, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлын хэсэг томилохыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус компанийн өмнөх удирдлага С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн. Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ.
  • Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл болон барилгын материал, бараа бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуульд тусгасан юм.
  • “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
  • Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон“Ногоон соёл иргэншил” хөгжлийн стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. "Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах бодлогын чиглэлийн тухай" Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн төсөл, "Усны нөөцийн стратегийн зарчим батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчид хүргэхээр боллоо.
  • 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэпцээр"-ийг баталлаа.
  • БНСУ-ын Инчон хотноо төвтэй "Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэн" олон улсын байгууллагын гишүүнээр Монгол Улс элсэхийг дэмжин, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд олгохоор шийдвэрлэлээ.
  • "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжээд, хэд хэдэн санал нэмж хүргүүлэхээр тогтлоо. Төсөв, санхүүгийн ил тод байдлын "шилэн данс"-ны тогтолцоонд шилжихийн тулд холбогдох журмаа чанд мөрдөх, төсвийн гүйцэтгэл зарцуулалтад тавих иргэний хяналтын эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах тогтолцоо бий болгох арга хэмжээ авахзэргийг зарлигийн төсөлд тусгуулахаар санал нэгдлээ.
  • “Гудамж төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд Чингис бондын хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Стандартчилал, хэмжил зүйн газрыг Олон улсын итгэмжлэлийн форум (IАF)-д гишүүнээр элсэхийг дэмжлээ.
  • 2013 оны 5 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын ХIII хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.
  • 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан "Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 2 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 7 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК