Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Баянзүрх
дүүргийн Засаг даргын Тамгын газраас харъяа дүүргийнхээ амьжиргааны
төвшин доогуур айл өрхийн 2000 хүүхдэд бэлэг өгч, урлагийн тоглолтоор
үнэ төлбөргүйгээр үйлчлэхээр болжээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас харъяа дүүргийнхээ амьжиргааны төвшин доогуур айл өрхийн 2000 хүүхдэд бэлэг өгч, урлагийн тоглолтоор үнэ төлбөргүйгээр үйлчлэхээр болжээ. Бөхийн өргөөнд өнөөдөр 11.00 цагаас эхлэх "Ногоон дэлхий манай гэр бүлээс гаралтай" өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл болон нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид оролцох юм.
Мөн уг арга хэмжээний үеэр "Бяцхан цэцэгчин" нэртэй үрсэлгээний сургалт үнэ төлбөргүй болж, дүүргийхээ "Авъяаслаг гэр бүл"-ийг шалгаруулж, хүүхдүүдийн дунд "Бид зорилгодоо хүрнэ" спортын уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/