“Future Mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь жилдээ болох гэж байна

“Future Mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь жилдээ болох гэж байна. Тус үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Буянт- Ухаа” спорт цогцолборт болох бөгөөд нийт 3000 м.кв үзэсгэлэнгийн танхимд шинэ техник технологийг дэлгэн харуулах аж. Тухайлбал барилгын материал, уул уурхай, хөдөө ахуй, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт шаардлагатай эд анги танилцуулах юм байна.