Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улс орны эрх ашгийг эхлээд бодох ёстой”

2013-5-31
0
ЖИРГЭХ
Аливаа улс төрийн сонголт болгоны үр дагавар улс эх орон, ард түмний эрх ашигт сайн, эсвэл саараар нөлөөлж байдаг чухал үйл явц.
e54b91343c6af957bigАливаа улс төрийн сонголт болгоны үр дагавар улс эх орон, ард түмний эрх ашигт сайн, эсвэл саараар нөлөөлж байдаг чухал үйл явц. Тэгэхээр хэн нэг нэр дэвшигчийн төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа сонголт гэдэг утгаар Ерөнхийлөгчийн сонгуульд хандах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Содном гуай ярьж байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд өөрийн гэсэн шалгуур байх ёстой. Үүнийг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Дэлхийн зарим улс орнуудад эзэн хаан өнөөдөр ч байдаг. Тэд засаг төрийн ажилд утгалдаж оролцдоггүй, их хөндий. Манай улсын хувьд авч үзэхэд Ерөнхийлөгч нь улс орныхоо хөгжлийн асуудал, төр засгийн ажилд оролцон зөвийг нь дэмжиж, бурууг нь хазаарладаг үүрэгтэй байх ёстой.

Мөн түүний чухал хариуцах ёстой нэг ажил нь Монгол Улсыг гадаадад төлөөлж ажиллах том үүрэг байдаг. Энэ үүргээ Ерөнхийлөгч биелүүлэх ёстой. Гадаад Улсад Монголын нэр төр ямар байх вэ. Яаж хамтын ажиллагаа өргөжих вэ гэдэг асуудлаар Ерөнхийлөгчийн үүрэг маш өндөр байх ёстой. Үүнийгээ дагаад бусад улсуудтай харилцах асуудлаар тун чадварлаг байх шаардлага бий. Энэ талаас нь авч үзэхэд дэлхий нийтээрээ хэрэглэдэг хэл усны мэдлэг ч сайн байх ёстой байх. Дотоод ажлын хувьд Их Хурал, Засгийн газрын тодорхой ажиллагаанд тэр болгонд оролцоод байх бас хэрэггүй байх. Зарчмын чиг шугамын хувьд нь л Ерөнхийлөгч  оролцохоос биш өдөр тутмын ажилд бол хутгалдах хэрэггүй байдаг.

-Тэгэхээр ийм хариуцлагатай албан тушаалд хэнийг сонгох вэ гэдэг асуултад иргэд бас их хариуцлагатай хандах ёстой биз?

-Ерөнхийлөгчийн сонгууль бол маш хариуцлагатай ажил. Ямар хүнээ бид Ерөнхийлөгчөөр сонгох нь зүйтэй вэ гэдгээс гадна иргэд бүгд үүнд оролцож, саналаа өгөх нь чухал. Гэхдээ бид нэг чухал асуудлыг мартаж болохгүй. Танил найз нөхөд ч гэдэг юм уу, нэг нутгийн хүн ч гэдэг юм уу, эсвэл нэг намын нөхөр гэдэг хоосон сэтгэлийн хөөрлөөр “тийм хүнийг сонгоно оо” гэж энэ асуудалд хандах нь дутагдалтай. Би хамгийн гол нь юу гэж боддог вэ гэвэл “Монгол Улсын ашигт сонирхолд хэн нь сонгогдсон байвал илүү вэ” гэдгийг бодож, саналаа өгөөсэй гэж бүх сонгогчдоосоо хүсмээр байгаа юм.

-Тэгвэл улс эх орны эрх ашигт хамгийн тулгамдалж буй асуудлуудыг Та юу гэж харж байна вэ?

-Хэд хэдэн асуудлыг энд онцолмоор байна. Хэн нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх жилүүдэд төр засаг тогтвортой ажиллах вэ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн үйл ажиллагаа нэгдсэн бодлогоор тууштай хэрэгжиж, тэндээс ямар сайн үр дүнд хүрэх вэ гэдгийг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, засаг төрийн нэгдсэн бодлого яавал тогтвортой, тууштай хэрэгжиж сайн үр дүнд хүрэхээр байна вэ гэдгийг бодож сонголтоо хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэн нь илүү өргөн хүрээгээр мэдэж байгаа, шийдэх арга замыг оновчтой тодорхойлохдоо хэн нь чадварлаг, туршлагатай байх вэ гэдгийг бас бодож сонгох нь зүйтэй. Гуравдугаарт, гадаад харилцааг цаашид өргөтгөж хөгжүүлэх, үүний дотор үр ашигтай гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж идэвхжүүлэхэд ямар хүн нь сонгогдвол илүү үр дүн гарах бол оо гэдгийг бодож сонголтоо хийх хэрэгтэй.

Одоо манайд шүүх засаглалыг шинэтгэх, улс төрөөс ангид байлгах арга хэмжээ хэлэлцэгдэж, хэрэгжиж байна. Энэ их чухал нийгмийн захиалга. Харин хэн Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ ажил цаашид тууштай хэрэгжих вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөө талаар нэг чухал ажил юу гэхээр авлигатай тэмцэх тэмцлийг сулруулахгүй байх чухал. Аль хүн нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тал дээр бид дэвшил гаргах вэ гэдгийг бодож байж саналаа өгөх нь зүйтэй байгаа юм.

Ер нь улс эх орны эрх ашиг гэдэг дээр анхаарах ёстой асуудлуудыг би сая хэллээ. Эдгээр асууда дээр л анхаарч саналаа өгвөл Ерөнхийлөгчөө сонгох сонголт зөв болох болов уу.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • устг***** (122.254.127.55)
    Энэ сайт өчигдөрхөн бичсэн коммент устгачихсан байна.Ядарсан ч юм бол доо,заавал нэг хүнд тал засах ёстой юм уу???
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.149.97.250)
    "Ам" -ыг сольж аваргыг сонгоно
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • zochin (95.209.177.132)
    1989n ond mongoliin altiig aldsan xariutslag iig yagaad sodnom guai s asuudaggvi ym boloo byambasuren guai todorxoi xelsen dee o chuluunbat ed nariig
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    So guai eh ornoo bodood MAK iin zovloh hiideg ym uu,
    2013 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.152)
    so gulugdei
    2013 оны 06 сарын 01 | Хариулах
  • elbeg (122.201.18.172)
    ene baagii ochirbat 2 ih bayaaan, shunal n duusahgui
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • дахин сэр (202.55.191.35)
    улсын тэргүүн хүн жинтэй дуугарч байна ,10жил бөх чуулганд үг хэлж байхыг сонссон монгол байна уу ??яаж улс орноо авч явах юм бэ?
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • боль боль (202.179.11.34)
    содном гуай хүртэл элбэгдоржийн дарамтанд орох ч гэж дээ, элбэгдорж ядаж өвгөчүүлийг тайван байлгаа ч ... ялагдлаа гээд үхэтлээ айж байгаа юм байна л даа
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    элбэгдорж ямар их мөнгө хөрөнгө зарж байнааа элбэгдоржын төлөө дайсан анд мэдэгдэхгүй юмнууд өдөр алгасахгүй магтаж тархи угаах юм?өдөрт дор хаяж 5 нйитлэл ярилцлага сайт, сонин болгонд тавиад л, муусайн хэвлэлдээ хөрөнгө оруулж байх шиг._ аваргын төлөө МАН-ын аль нэг фрагц бүлэглэлд ордогүй гишүүд нь ярилцлага өгч байна лээ мАН-ын томчууд аваргыг дэмжихгүй багйаа юмуу эсвэл аварга өөрөө тийм бодлого баримталж байгааг мэдэхгйү юм даа
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • оюунтны бодол (208.84.135.55)
    төрийн тогтвортой байдал хамгаас чухал...одоогийн ерөнхийлөгчөө л сонгосон нь дээр болов уу...шинэ ерөнхийлөгч маань ажилтайгаа танилцана, засгийн газраа байгуулна гээд нилэээд удна. тэгээд танилцаад за одоо л ажлаа хийедээ гэтэл хугацаа нь дуусцан. дахин өөр хүн сонгогдох гээд нэр дэвшинэ. тэгээд намайг дэмжээрэй би одоо ажилланаа гэсэн чинь чи 4 жил юу хийсийн өөр хүнийг томилно гээд бүгд л хөөрцөглөнө. ийм маягаар явбал манай улс ч мээдхгүйэээ...залуусаа гол нь өөрсдийгөө л бодох ёстой юм байгаан
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
    • б
      ахын боль боль, сэтгэгдэл бичих хэмжээнд хүрээгүй байна
      2013 оны 05 сарын 31
  • huue (202.131.226.166)
    Ta tegeed bodsondoo MAK-n zovlox hiideg uu?kkkkk
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 1 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 49 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК