Хүүхдийн баярыг тохиолдуулан маш олон байгууллага арга хэмжээ зохион
байгуулж буйгаас залуусын нэгдэл болсон “Таны оролцоо” клубынхэн
бусдаасаа өөрөөр байхаар шийджээ. Тус клубын залуус хүүхдийн баяраар
бэлэг тараахаар болсон байна.

Хүүхдийн баярыг тохиолдуулан маш олон байгууллага арга хэмжээ зохион байгуулж буйгаас залуусын нэгдэл болсон “Таны оролцоо” клубынхэн бусдаасаа өөрөөр байхаар шийджээ. Тус клубын залуус хүүхдийн баяраар бэлэг тараахаар болсон байна. Тэд уг арга хэмжээгээ “Бэлэг” гэж нэрлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороотой хамтарч байгаа аж. “Таны оролцоо” клубынхэн өрхийн орлого тааруу, ядуу гэх тодоттолтой айлуудын бяцхан үрсэд бэлэг өгөх юм. Ингэхдээ тухайн айлын ямар нэгэн эвдэрч сүйдсэн зүйлийг засаж, хэрэгцээтэй зүйлсийг нь хийж өгөн сэтгэлийн жаахан ч гэсэн дэм болохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд “Фэйсбүүк” сургуулийн 300 гаруй залуус нэгдэж байгаа бөгөөд хүссэн хүн бүр оролцох боломжтой гэнэ. Хэрвээ энэ аянд нэгдэх сонирхолтой хүн байвал маргааш 09-11 цагийн хооронд Улсын драмын театрын урд клубынхэнтэй уулзаж болох аж. “Таны оролцоо” клуб нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хромсомын өөрчлөлттэй 40 гаруй хүүхдэд туслахаас гадна 500 гаруй хүүхдийг баярлуулахаар болжээ. Түүнчлэн "Халуун сэтгэл" клубынхан алиагч болж хүүхдээ баярлуулах юм.
Д.Ундрах /24tsag.mn/