
Маргааш Нийслэлийн удирдлагууд нийслэлийн амаржих газруудад ажиллаж шинээр төрсөн хүүхдүүдэд баяр хүргэн, бэлэг өгөх аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Клиникийн I амаржих газарт
08.00 цагт ажиллах бол нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн
хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай II амаржих газар,
нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ц.Энхцэнгэл III амаржих газарт ажиллах аж. Тэд мөн төрөх газруудын үйл ажиллагаатай танилцах юм байна.