МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн ээлжит V хуралдаан өнөөдөр болно.

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн ээлжит V хуралдаан өнөөдөр болно. Хурлаар өнгөрсөн сард тус холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгч, хүндэт Ерөнхийлөгчийн статустай болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын оронд ажиллах хүнийг сонгох юм байна.
Энэ албан тушаалд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөхөөр болжээ.
Мөн хурлаар ирэх оны төсөв, 2013 оны төсвийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна МҮЭХ-нб дүрмийг шинэчлэн батлах юм.
Т.Гэрэл