зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хохирсон иргэдэд найман хувийн хүүтэй зээлээс хөнгөлөлт үзүүлэхгүй

2013-6-03
0
ЖИРГЭХ
   Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж иргэдэд олгох найман хувийн хүүтэй зээлийн ерөнхий журмыг баталсан билээ. Тэгвэл зургаан хувийн хүүтэй зээлнээс болж төрд итгэх итгэлгүй болсон иргэд найман хувийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй, бодит  мэдээллийг авахыг хүсч  манай сайтад хандсан юм. Тиймээс бид энэ удаад найман хувийн хүүтэй орон сууцны талаар бодит мэдээллийг та бүхэнд хүргэхийг зорьлоо.
 images    Одоогоос жил гаруйн өмнө “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” нэртэй иргэдийг орон сууцжуулах үйл ажил­лагаа ид өрнөж байв. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг төрөөс олгож, иргэд барилгын компанитай гэрээгээ хийж, урьдчилгаагаа төлсний дараа зээлээ авна гэсэн гурван талын оролцоотой хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.

    Харамсалтай нь энэ хө­төлбөр сонгуулийн дараа­гаас сураггүй болсон. Өнөөдөр улстөрчдийн энэхүү үйлдлээс болж 200 гаруй иргэн гу­дамжинд гарах дээрээ тулаад байгаа.

Тэгвэл Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж иргэдэд олгох найман хувийн хүүтэй зээлийн ерөнхий журмыг баталсан билээ. Харин зургаан хувийн хүүтэй зээлнээс болж төрд итгэх итгэлгүй болсон иргэд найман хувийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй, бодит  мэдээллийг авахыг хүсч  манай сайтад хандсан юм. Тиймээс бид энэ удаад найман хувийн хүүтэй орон сууцны талаар бодит мэдээллийг та бүхэнд хүргэхийг зорьлоо.

Орон сууцтай болох гэсэн хэн бүхэнд нээлттэй

   Энэхүү орон сууцны зээлд дунд буюу дундаас дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой.  80 мкв-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтанд орсон  болон одоо ашиглаж байгаа хуучин орон сууцнаас иргэд сонголтоо хийх болж байгаа юм байна. Иргэд орон сууцаа сонгоод 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн найм дээр нэмэх, хасах нэг хувийн хүүтэй зээлээр худалдаж авах аж. Иргэд сонголтоо хийгээд ямар компаниас, хэдэн мкв талбайтай орон сууц авах сонголтоо хийгээд банктай гэрээ байгуулах нь. Арилжааны бүх банкинд найман хувийн хүүтэй зээлд хамрагдах эрх нт бүрэлдчихсэн байгаа аж.

Их хэмжээний бэлэн мөнгөтэй болж чадаагүй залуу гэр бүлд зориулж 10-30 хувийн урьдчилгаатай


  Өмнө нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 30 хувийг төлж байж зээлжих эрх үүсдэг байсан. Харин одооноос 10-30 хүртэлх хувийн урьдчилгаа төлөх шаардлага тавьж байгаа юм байна. Энэ нь ялангуяа залуу гэр бүлийн хувьд их хэмжээний бэлэн мөнгөтэй болж чадаагүй байдаг ч ажил эрхэлж байгаагийн хувьд зээлийг тогтмол төлөөд байх боломжтой гэдэг үүднээс урьдчилгаанд 10-30 хувийн хязгаар гаргаж өгсөн байна.

Энэ сард найман хувийн хүүтэй зээл авах боломжтой


  Иргэд сарынхаа орлогыг тооцоолж, банкаар баталгаажуулснаар хэдэн мкв талбайтай орон сууц авах боломжтой вэ гэдгээ шийдэх аж. Журмаар сард төлөх зээлийн хэмжээ нь өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шаардлага тавигдсан юм байна. Ямартаа ч орон сууцаа сонгоод, 10 хувиа бүрдүүлээд банктайгаа хэлэлцэж тохирсон иргэд энэ сардаа ч орон сууцны зээлдээ хамрагдах боломжтой юм.

Монголбанкны мөнгөний байдал, арилжааны банкуудын хүсэлтийг  харгалзаад санхүүжилтийг шийднэ

  Эхний ээлжинд “Чингис” бондоос 800 тэрбум төгрөг оруулж төслийг хэрэгжүүлэхээр заагдсан юм. Арилжааны банкууд Монголбанктай гэрээ хийсний үндсэн дээр эрхээ нээлгэх гэнэ.  Монголбанкны мөнгөний байдал, арилжааны банкуудын хүсэлтийг харгалзаад санхүүжилтийг нь шийдэх аж.
Барилгын үнийг  тогтворжуулах үүднээс барилгын салбарынханд хөнгөлтэй зээл олгож байгаа.
 Хувиараа ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүс орлогоо нотлох ёстой юм. Өөрөөр хэлбэл ажил эрхлэлтийн байдал, бараа бүтээгдэхүүний борлуулалт, орлого зэргээ банканд нотолно.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаад байрандаа орж чадаагүй иргэдэд найман хувийн хүүтэй зээл давуу эрх олгохгүй


  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаад байрандаа орж чадаагүй 200 гаруй өрх бий. Тэгвэл тэдгээр иргэд энэхүү зээлд хамгийн түрүүнд хамрагдана гэсэн яриа чих дэлсэх болсон. Харин албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар тэдгээр хүмүүст давуу эрх байхгүй. Бусдын адил л зээл авах боломжтой аж.

Гишүүд жилийн  8 /±1/ хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн олгох ёстой гэж үзлээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, дөнгөж сая завсарлалаа. Тус хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Мэдээллийн дагуу гишүүд Засгийн газарт хандан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөртэй уялдаж гарч байгаа жилийн  8 /±1/ хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн олгох ёстой гэж үзжээ. Тиймээс Засгийн газар иргэдэд энэхүү ипотекийн зээлийг энэ долоо хоногоос эхлэн арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

  2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 23,8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг аж. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах зорилгоор эл журмыг баталсан юм.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 52 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 53 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 15 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 43 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК