
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилсан “Гудамж” төслийн хүрээнд зарим дүүрэгт Чингис бондын мөнгөөр санхүүжүүлж автозам барихаар болсон. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэд хэдэн автозамыг шинэчлэх, өргөтгөх ажлын хийж байгаа. Тухайлбал Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх автозамын өргөтгөлийн ажилд Чингис бондын хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ.