
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, сунгах, эрх сэргээх болон хүчингүй болгох журмын талаар мэдээлэл өгөх юм байна.
Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 6 давхарт 14 цагт болно.