Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайг
тохижуулах, ногоон байгууламжийг бий болгох, мод тарих зүлэгжүүлэх,
арчлах услах, гудамж талбайд үүссэн хур хогийг зайлуулах цэвэрлэх
хотын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж
эхэлсэн билээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон байгууламжийг бий болгох, мод тарих зүлэгжүүлэх, арчлах услах, гудамж талбайд үүссэн хур хогийг зайлуулах цэвэрлэх хотын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж эхэлсэн билээ.
Нийтийг хамарсан энэхүү ажилд нийгмийн эмзэг бүлгийн, орлого багатай, ажилгүй болон оюутан залуучуудыг хамруулж түр ажлын байраар хангаж, ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухай бүрд нь олгох юм байна. Ийн олон нийтийг хамарсан ажилд оюутан залуус ч хамрагдаж ажиллахыг Нийслэлийн хөдөлмөрийн газраас уриалж байгаа юм.