
Энэ үеэр тэд сурсан эрдмээ шалгуулахын зэрэгцээ монгол ардын зүйр цэцэн үгс хэлэлцэн, дуулж бүжиглэж сонирхууллаа.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам үсэглэлийн баярт оролцож бяцхан иргэддээ баяр хүргэхийн сацуу цаашид монгол өрх айл олноор амьдардаг хотуудад бага насны хүүхдүүдийг эх хэл соёлд нь сургах ийм дамжааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.