Монгол Улс дахь уул уурхайн бус хамгийн том хөрөнгө оруулалт болох
"Салхит" салхин цахилгаан станцыг "Клин Энержи" компани барьж байгаа.

Монгол Улс дахь уул уурхайн бус хамгийн том хөрөнгө оруулалт болох "Салхит" салхин цахилгаан станцыг "Клин Энержи" компани барьж байгаа. Тус компани салхин станцын нээлтийг энэ сарын 20-нд хийхээр болжээ. 50 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцад нийт 31 салхин турбин ажиллах бөгөөд өнөөдрийн байдлаар 27 дахийг нь суурилуулж байна. Салхин эх үүсгүүр тус бүрийн жин 245 тонн аж. Мөн цамхгийн урт нь 80 метр бол нэг сэнс нь 39.8 метр гэнэ. "Салхит" салхин цахилгаан станц Төв аймгийн Сэргэлэн суманд 12800 га газрыг хамран орших бөгөөд төвийн бүсийн нэгдсэн системд холбогдох гэнэ. Ойролцоогоор 175 тэрбум төгрөгөөр босож буй уг станц нь 100 мянган өрхийг эрчим хүчээр хангах юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)