
Тайван улсын Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ЭХЭМҮТ-ийн эмч нар, Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөл хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тус сан нь дэлхийн олон оронд салбартай бөгөөд манай улсын уруул, тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд туслахаар ийн иржээ. Эдгээр хүүхдийн өвчнийг манайдаа бүрэн гүйцэт эмчлэх боломжгүй. Гадаад улс оронд өндөр төлбөртэйгөөр эмчилдэг аж. Тиймээс эмчилгээний зардлыг дээрх сангаас гаргах юм байна.Мөн мэргэжлийн эмч нар ирж байгаа ба эхний мэс заслыг энэ сарын дундуур хийж эхлэх юм байна.