Гудамжны гэрэлтүүлгийн шонгууд дээр шилэн кабелиуд их байдаг болсон талаар холбогдох албаныхан хэлсээр байгаа. Үүнийг гэрэлтүүлгийн шон дээр байрлуулахыг хориглодог бөгөөд үүнээс болоод гэрэлтүүлгийн шон хазайсан, хугарсан байдаг. Энэ нь ард иргэдийн дээрээс гэрэлтүүлгийн шон унах, нийтийн зам талбайд унаж саад учруулах зэрэг аюул бий болоход нөлөөлдөг байна. Тэгвэл өчигдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд "Унгана 2" солонгос рестораны гадна, замын хажуугийн гэрэлтүүлгийн хоёр шон машин дээрээс унажээ. Энэ мэт дахин шон нурах магадлалтай тул иргэд салхи шуургатай үед замын хажуугаар явахдаа анхаарал болгоомжтой явахад илүүдэхгүй юм.


Сэтгэгдэл (4)