
Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан энэ сарын 9-ний өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох юм байна. Тус барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох ажээ. Зохион байгуулагчдын зүгээс бөх сонирхогчдын дундаас хагас саятан 2, азтан үзэгч 2-ыг тус тус тодруулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад, Зуны бөхийн баярын өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан энэ сарын 08-ны өдрийн 11 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.