
Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ-Хялгант-Зүүнбүрэн-Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж түвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 5-10 см даваад байна. Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо 5 см нэмэгдэж, үерийн түвшинг давна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.