Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх олгох журмын зарим заалтад өөрчлөлт оруулжээ.

Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх олгох журмын зарим заалтад өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн олон улсын жолоочийн үнэмлэх авсан ч Монголд ирээд дахин шалгалт өгч, жолоочийн үнэмлэхтэй болдог байсан. Харин гадаад улсын иргэд манай улсад өөрийн орны жолоочийн үнэмлэхээр явж болдог байсан юм. Энэ нь Монгол Улс иргэнээ ялгаварлан гадуурхасан заалт байсан учир эл журамд өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл гадаадын жолооны үнэмлэхтэй монголын иргэнд жолоочийн үнэмлэхийг нь шууд олгохоор болж байна. Харин гадаад улсын иргэнд визийн хугацааг нь харгалзан жолоодох эрхийн бичиг олгохоор заасан бөгөөд журмыг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/