Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж
журмыг шинэчилсэн. Энэхүү дохиог шуурхай ажлын тээврийн хэрэгслийн
журамд заасны дагуу өнгө будаг, таних тэмдэгтэйгээр ашиглах юм.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журмыг шинэчилсэн. Энэхүү дохиог шуурхай ажлын тээврийн хэрэгслийн журамд заасны дагуу өнгө будаг, таних тэмдэгтэйгээр ашиглах юм. Ингэснээр ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг таних бололцоотой болж байгаа аж. Тухайлбал, Дотоодын цэрэг хөх-улаан, Төрийн тусгай хамгаалалт хөх, Онцгой байдлын шуурхай алба болон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тээврийн хэрэгсэлд улаан, Байгаль хамгаалах, хот тохижилт, техникийн хяналт болон зам арчлалт үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ногоон дуут дохиог тус тус олгохоор болсон байна. Мөн төрийн сайд, дарга нар давуу эрхтэйгээр тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэхгүй байхаар тусгажээ. Эл журмыг ирэх сарын 5-наас хэрэгжүүлж эхлэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/