Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн албан ёсны нээлтийн ажиллагаа Гадаад харилцааны яаманд 16.00 цагаас эхэлнэ. Энэ үеэр Дэлхийн байгаль орчны өдрийн тухай мэдээлэл өгч, “Биологийн олон янз байдал” сэдэвт гэрэл зургийн үндэсний уралдаан буюу “Монголика-2013”-ыг зарлах юм.Монголчуудын эх орондоо тэмдэглэж байгаа дэлхийн байгаль орчны өдрийн эдгээр үйл ажиллагааг гадаададын зочид төлөөлөгчдөөс гадна CCTV, “Франц-24”, “Аль Жазира”, “Синхуа” зэрэг гадаадын томоохон 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч нар сурвалжилж байгаа юм байна Мөн энэ өдөр гадаадын зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцах юм байна. Мөн монгол айлд зочлон уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхох аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































