зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”100 орчим хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр 3 хоног баяр наадмаа тэмдэглээд өнгөрөх нь буруу”

2013-6-05
0
ЖИРГЭХ
Онлайн  парламентийн төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр  наадмын төсвийн тухай ярилцлаа.
   munhbaatareОнлайн  парламентийн төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр  наадмын төсвийн тухай ярилцлаа.

 - Онлайн  парламентийн төлөөлөгчдийн зүгээс  Наадмын төсөвтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох хүмүүс бас  байх шиг байна

- Нэг талаас цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байгаа учраас зарим хүмүүс тэгж ойлгож байж магадгүй, нөгөө талаас  онлайн парламентийн зарим төлөөлөгчидийн хувийн үзэл бодол, байр суурь, үг яриа  тийм ойлголтыг  зарим хүмүүст түрүүлсэн байх талтай. Үнэндээ бол  наадмын төсвийн асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн  үйл ажиллагаатай ямарч холбоогүй.  Баяр наадмыг зохион байгуулах комисс, Засгийн газрын зүгээс  наадмын үйл ажиллагаанд хэтэрхий  их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа явдалд  л асуудлын  гол нь байгаа юм.

 - 50 тэрбум төгрөгийн нэлээдгүй хэсгийг нь Хүй 7 худагийн бүтээн байгууллалтанд зориулах юм билээ. Энэ нь,  жил бүр баяр наадмаа аятайхан тэмдэглэхэд тустай хэрэг биш үү?

- Наадмын төсөв хоёр үндсэн чиглэлтэй юм билээ. Нэгдүгээрт,  таны ярьсанчлан  Хүй долоон  худаг, төв цэнгэлдэхийн тохижилт,  авто зам, машины зогсоолтой холбоотой зардал, Хоёрдугаарт: баяр наадмын  дотоод зохион байгуулалттай холбоотой   зардал.  Эдгээр зардлуудын аль алинд нь асуудал байна.  Би хувьдаа  баяр наадмаа аятайхан сайхан тэмдэглэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа боловч жилд нэг удаа тэмдэглэдэг баяр наадмын төлөө  улс орны эдийн засагт хүндрэл учруулахуйц  төсөв хөрөнгөөр  зарцуулахтай санал нийлэхгүй байгаа юм.  Мөн дээр нь наадмын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагуудын ажил үйлчилгээг  тендер шалгаруулалгүйгээр,  шууд  гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон нь төсвийн мөнгийг  хяналтгүй, үргүй зарцуулах  байдлыг үүсгэж байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, Хүй долоон худагт байрлуулах зөөврийн   3000 сандал нийт 750 сая  төгрөгийн өртөгтэй байгаа нь ийм нэг сандал 250.0 мянган төгрөгний үнэтэй гэсэн үг юм.

 Бас дээр нь  Хүй долоон худагт хогийн сав олноор байрлуулах тухай асуудлыг шийдэхдээ нэг бүр нь 180.0 мянган төгрөгийн үнэтэй хогийн сав байхаар  төлөвлөсөн гэж байна. Гадаа тавих ямар  хогийн сав гэхлээрээ 180.0 төгрөгийн үнэтэй байдаг юм бол. Гэтэл бас наадмын дотоод зохион байгуулалтын асуудалд юунд зарцуулах нь тодорхойгүй, их хэмжээний хөрөнгө мөнгө төлөвлөсөн явдал байна. Наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд оролцох Соёл урлагийн  болон  Ёслол хүндэтгэлийн салбар хорооны зардал гэхэд нь ноднин жилийн наадмаас даруй 5-11 дахин өссөн  дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл  наадмын нээлт, хаалтны цаг гаруйн арга хэмжээ, урлаг соёлын одуудын концерт, төрийн  томчуудын зоог, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж нийтдээ  1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа нь харамсалтай.

 Хар ухаанаар тооцоод үзэхэд Соёл урлагийн салбар хороо наадамд оролцох хамтлаг дуучидад тус бүрд нь  нэг сая төгрөг өгье гэж тооцоход  960 хүнд өгөх болоод байгаа юм. Гэтэл өнөөдөр бидэнд ийм олон хамтлаг дуучид бий билүү. Үгүй бол энэ хөрөнгө юунд, ямар зорилгоор зарцуулагдах болж байна вэ?

 - Та бүхэн наадмын төсвийг харьцуулж үзсэн үү, урьд урьдын жилүүдэд баяр наадамд зориулан ямар хөрөнгө гаргаж байсан юм бол?

- Энэ ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Өөрөр хэлбэл улс орын хэмжэний тэмдэглэлт ой, олон  баяр давхацсан жил биш.  Бид өмнө өмнөх жилүүдийн төсвийг харьцуулж  харсан.  Тухайлбал, 2009 онд буюу  одоогоос 4 жилийн өмнө  Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж төсвөөс  1.3 тэрбум  төгрөг зарцуулж байсан байна.

 Энэ нь өмнөх жил буюу 2008 оны наадмыг төсвөөс даруй 2 дахин  байсан бөгөөд зардлын ихэнхийг нь  олон нийтийг хамруулсан арга хэмжээ, түрүүлж үзүүрлэсэн бөх, морьдын бай, 1000 морин хуурч, 1000 уртын дуучны хөлс зардал гэх мэтэд зориулсан юм билээ. Харин ноднин жилийн хувьд 797.8 сая төгрөгт багтаан  баяр наадмаа тэмдэглэсэн бол энэ жил  зам харгуй бүтээн байгуулалттайгаа нийлээд 50 орчим тэрбум, үүнээс зөвхөн наадмын зохион байгуулалт гэхэд 3.8 тэрбум  төгрөг  болоод байгаа нь энэ талаар ярихаас өөр аргагүй байдалд хүргээд  байгаа юм.

 - Баяр наадмаа ийм хэмжээний хөрөнгө мөнгөөр зохион байгуулах ёсгүй гэж  үзэж байгаа юм бол  эл хэмжээний  хөрөнгөөр бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийж болох вэ?


- Би  дээр хэлсэн дээ,  улс орон маань ядуу, хямралтай байна, дээр нь Чингис хааныхаа нэрээр дэлхийн зах д зээл дээр бонд арилжиж олж авсан жаахан  мөнгөө хэрэгтэй, үр дүнтэй зүйлд зарцуулахгүй бол болохгүй ш дээ. Наадмын комиссынхон 30 гаруй тэрбум төгрөгийг Чингис бондын “гудамж” төсөлд зарцуулах хөрөнгөнөөс гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьсан байна лээ.

 Уг нь бондын мөнгийг эргээд үр дүн авч ирэх зүйлд зарцуулвал зүгээр дээ. Тиймгүй бол Хүй долоон худагт  зам барихад зарцуулаад, тэр нь жилдээ ганц удаа ашигладаг зам байвал хэцүү, эргээд  монгол улсад өр болно.  Наадмын дараа намар гэдэг,  удахгүй сургууль цэцэрлэгийн хичээл эхлэнэ. Сургууль  сурагчидаа багтааж чадахгүй байгаагын улмаас  3 ээлжээр хичээллэж, хүүхдүүд нэг ширээнд  гурваараа зэрэгцэн сууж байна. Цэцэрлэгийн нэг анги 20 хүүхэд элсүүлэх   ёстойгоос 60 гаруй хүүхэд элсүүлэн, нэг ангид багтаж ядан сууцгааж байна. Гэр хороолол дунд хороо,  өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс дутагдалтай хэвээр байна.

 Төр дунд сургуулийн урсгал зардлыг шийдэх  хөрөнгө байхгүйн улмаас эцэг эхчүүд халааснаасаа мөнгө гаргаж сургууль цэцэрлэгийн урсгал засварыг хийж байна. Бодит байдал ийм байхад  төр засгийнхан баяр наадамд зориулан  100 цэцэрлэг, эсвэл 10 сургууль, эсвэл  өрхийн эмнэлэг, цагдаагийн  хэлтэстэй  хорооны нэгдсэн кампус  100 орчимыг барих хөрөнгийг байр наадмаа тэмдэглээд л өнгөрүүлэх гэж байгаа нь маш буруу, харалган  бодлого юм.

 - Цаашдаа асуудал яаж өрнөх бол,  засгийн газар та бүхний санал шаардлагыг хүлээн авах болов уу?


- Засаг төрд аливаа асуудлыг эрүүлээр харж, сэтгэдэг хүмүүс олон байгаа бол энэ асуудал эргэж яригдах ёстой л гэж бодож сууна. Тэгээд ч Онлайн парламентын төлөөлөгчид бидний Засгийн газарт хүргүүлж байгаа албан бичиг бол шаардлага гэхээсээ илүүтэй санал, зөвлөмж юм.

 Агуулгын хувьд бол Засгийн газрын зүгээс  баяр  наадам зарцуулахаар төлөвлөсөн төсвийн асуудлаа эргэж хараач, төсвийн задаргаагаа олон нийтэд ил тод болгооч,  ер нь цаашдаа  баяр наадмыг тэмдэглэхэд төр байнга оролцдог  байдлаасаа салж, хувийн хэвшлийнхэн дунд явуулдаг  шинэ менежментиыйн бодлогийг нэвтрүүлээч, Үндэсний баяр наадмыг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ болгон, баячуудын наадам болж байгаа  байдлаас салгах тууштай бодлого хэрэгжүүлээч гэсэн саналыг хүргүүлж байгаа.

 Энэ асуудлын хүрээнд  шийдвэртэй арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ байх гэж  итгэж байгаа. Үгүй бол бид цахим орчинд асуудлыг олон нийтийн дунд оруулан нарийвчилсан хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

 Ярилцсан Т.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Mongol (202.55.180.154)
    Алиа амьтан минь тэнэгтээд байгаарай. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмаа хийж болохгүй болсон уу. Монгол хүн наадам, цагаан сар хоёртоо гар татдаггүй юм мэдэж ав. Цагаан сар болохоор л тансаглалаа гээд л баахан солиорсон, одоо наадам үнэтэй хийлээ гээд л тэнэгтэх юм. Тэнэгээ нэг юм ойлгож ав, наадам цагаан сар бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол омогшил за. Наадам үнэтэй гээд байгаа дуракууд битгий наадам хийгээрэй дээ, та нар наадамд дургүй болохоор хятад гаралтай л болж таарлаа даа.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • kakakaka (202.131.226.166)
    hiig yumgui orangutan be, chamtai chamgui hiine, esbel chi zardlyg ni daajbaih yum uu
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • zochin (124.158.94.42)
    bayar hvrgie yasan sain zaluu ve sain duugaraad uguurei arai ch de urlagiin arga hemjeend urid jilees 10 garui dahin ih mungu bna lee gamshig heleh vg alga da toglood duusah yum bna Mongolin bayar oldoj olon avilagch terbumtan turvvleh ni dee yanaaaa
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    Yamar ih mongo zartsuuldag ym be 3honogt arai het etch bnadaa. Ihenh ni hynii harlaa sand oroh bhdaa
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК