
-Тэнгис кинотеатрын зүүн урд баригдаж байгаа барилгын ажил явагдаж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна? Энэ барилга дээр танайхаас ямар хяналт тавьж байна вэ?
-Бид энэ барилга дээр байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ барилга дээрээс төмөр унаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны 9 сард гарсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу манайхаас хяналт, шалгалт хийж 2012 оны 9 сард барилгын ажлыг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гаргаж, барилга барих ажлыг бүрэн зогсоосон. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхи шуурганы улмаас баригдаж байгаа барилга дээрээс барилгын төмөр унах зэрэг нөхцөл байдал үүсэж магадгүй болсон учраас манайхаас албан шаардлага хүргүүлж, барилгын гадна талаар хамгаалалтын хашлага, хаалт хийлгэж, аюулгүй болгосон. Энэ байдлыг иргэд барилга баригдаад эхэлсэн мэтээр ойлгосон байж болох юм.
-Энэ барилгын асуудлыг ер нь цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ барилгын асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүх шалгаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дараагийн асуудал яригдана. Ямар ч байсан одоо барилгын ажил яваагүй, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байгаа гэдгийг дахин хэлье.
Сэтгэгдэл (2)