Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт сурталчилгааны самбар хажуугаар нь явж байсан хүний дээрээс унажээ.

Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт сурталчилгааны самбар хажуугаар нь явж байсан хүний дээрээс унажээ. Тодруулбал, X хорооллын автобусны буудлын ойролцоо явж байсан иргэн Д-гийн дээрээс "Их хотын өнгө" гэсэн сурталчилгааны самбар унасан юм байна. Үүний улмаас Д толгойдоо гэмтэл авч, эмчлүүлж байгаа аж. Тус самбарыг ямар компани тэнд байршуулсан нь тодорхойгүй байгаа аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн уржигдархан 13 хороололд байрлах гэрэлтүүлгийн шон машин дээрээс унасан хэрэг гарсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)