Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Цогтсугар: “Архигүй Монгол”-ын төлөө зүтгэж буй нь нийгмийн гэмтсэн сэтгэл зүйг олж харсных байх

2013-6-05
0
ЖИРГЭХ
Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэр­гүүн Ж.Цогт­сугарыг “Ярил­цах тан­хим”-даа урьж, сонир­хол­той ярилцлага өр­нүүлсэн юм.
сугарТамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэр­гүүн Ж.Цогт­сугарыг “Ярил­цах тан­хим”-даа урьж, сонир­хол­той ярилцлага өр­нүүлсэн юм.

-Архидалт Монгол Ул­сын хувьд тулгамдсан асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Энэ асуудлаар дагнан олон жил ажилласан хүний хувьд та архидалтын өнөөгийн байдлыг юу гэж дүгнэх вэ?

-Олон жилийн урхагаас үүссэн золиосыг Монголын ард түмэн амсаж байгаагийн нэг илрэл нь архидалт юм. Үүнээс үүдээд бид ёс заншлаа хүртэл өөрчилж, архийг идээний дээж гэдэг болтлоо тархиа угаалгасан байна.

Эцэг, эхдээ архи бэлэглэдэг болтлоо мунхарчихаад нөхдийгөө архиар шахдаг болтлоо оюун санаагаа сохолчихож. Ийм л цаг үеийг бид туулж өнөөдөртэй золгоод байна шүү дээ. Харин өнөөдөр бид архи уудаг хүнийг агуу хүн гэж ойлгодог болж. Тухайлбал, архи уудаг яруу найрагчийг “жинхэнэ яруу найрагч” гэж байх жишээтэй. Архи уудаг даргыг “Сайн даадаг. Мундаг дарга” гэж дагалдаж, хошуурч түүнийгээ даган дуурайж архинд орж байна. Дарга нар нь ч төсвийн мөнгөөр архи уучихаад түүнийгээ “бусад зардал” гэж тайландаа тусгадаг болж. Архиар талцаж, улстөржиж, намчирхдаг хандлага нийгмийг бүрэн эзэлчихсэн байдалтай байна. Цаашлаад архидахад нь оролцохгүй бол “Тагнуул, өөр намын хүн” гэж нэгнийгээ нэрлэж байна. Заавал тэнд нь орж байж албан тушаал ахидаг жишиг дэлгэрчихэж.

-Сүүлийн үед архидалтын асуудлыг төр засаг анхааралдаа авч эхэллээ. Үр дүнг нь та юу гэж харж байна вэ?

-Монголд архины үйлд­вэрүүдийг 1950-иад оноос эхэлж байгуулж эхэлсэн байдаг юм билээ. Тиймээс л яруу найрагч Р.Чойном “Хөдөө хотгүй архидаад л, хөгшин залуугүй согтоод л Улс орон минь нэг л уруудан доройтох шинжтэй” гэж тухайн үедээ шүлэглэж, бидэнд захиасаа үлдээсэн байдаг юм. Түүний хэлэх гэсэн санааг монголчууд одоо л ойлгож, олж харж байна. Энэ бүхнийг ойлгож, олж харах монголчуудын мэлмийг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж өгсөн гэж би боддог юм. Бу­сад хүн ч тэгж боддог гэдэгт итгэлтэй байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Архи идээний дээж биш, сүү идээний дээж шүү” гээд Цагаан сараар сүүгээ бариад гараад ирнэ чинээ санаагүй байсан нь үнэн. Би архидалтын эсрэг 12 жил ажиллахдаа олон Ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Энэ хугацаандаа Ерөнхийлөгч нарыгаа архины эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч, ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсдэг байсан юм. Харин энэхүү хүслийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биелүүлж өгсөн. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс эхлээд сэтгэлийг нь эргүүлэх хэрэгтэй байдаг юм. Ерөнхийлөгчийнхөө энэ санааг ойлгосон  монгол хүн бүр “Өөрийгөө болон ёс заншлийг өөрчилж болох юм байна. Архи бол идээний дээж биш” гэж сэтгэлийн тэнхээ олж авч байна. Тэгэхээр би архины эсрэг авч хэрэгжүүлж байгаа төрийн бодлого үр дүнгээ өгч байгаа гэж хэлэх байна. Гэхдээ энэхүү арга хэмжээ ердөө л эхэлж байгаа шүү дээ. Үүнийг таслалгүй цааш нь үргэлжлүүлж байж л эцсийн үр дүнг нь үзнэ.

-Ерөнхийлөгч үлгэр дуурайл үзүүлж, иргэдийн сэтгэл зүйг бэлтгэж байна гэж та сая хэллээ. Энэ нь хэдийгээр сайн ч гэлээ манайхан заавал хуульд захирагдсаар байгаад сурчихсан юм шиг санагддаг. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийг баталсны дараа их зүйл өөрчлөгдөж байх жишээтэй. Энэ бүхнээс болоод л Архины хяналтын тухай хуулийн төслийг санаачилсан юм болов уу?

-Эмэгтэй гишүүдийн санаа­чилгаар Архины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр ажлын хэсэг гаргаж энэ хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг санаачилсан болон дэмжиж байгаа хүмүүс нь архидалтад үнэхээр санаагаа чилээж явдаг учир ийнхүү гар, сэтгэл нийлэн ажиллаж байна гэж боддог юм. Нийгмийн сэтгэл зүй архиар өвчилчихсөн ийм цаг үеийг зоригтойгоор сөрж, “Архигүй Монголын төлөө” гэдэг санаачилга гаргана гэдэг бол Ерөнхийлөгчийн маань Монголын ард түмэнд хийж буй маш том буян юм л даа. Үүнийг зөв өнцгөөс нь хүмүүс олж хараасай гэж би хүсдэг. Тамхины хяналтын тухай хуулийг би сайн хууль гэж боддог. Ямар учир энэ хууль сайн гэдэг дүгнэлтийг авахад хүрсэн бэ гэвэл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байх үедээ ард түмэн, төрийн бус байгууллагуудаас асуусан юм. Том толгой гаргаж, ширээний ард суучихаад баталчихсан хууль биш. Ард түмэн, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн олон мянган санал гарцаагүй хэрэгцээтэй  байсан. Аливаа хууль гэдэг гарцаагүй хэрэгцээ, эрх ашгийг хамгаалж гардаг зүйл болохоос биш ширээний ард сууж байгаад хэн нэгэн эрх мэдэлтэн зохиочихдог зүйл биш. Үүний тодорхой нэг жишээг дурьдая л даа. Ой шатаасан хүнийг долоон жил шоронд хорьж байна. Ингэлээ гээд  шатсан ойд нэг ширхэг мод ургах уу.

-Ургахгүй.

-Тийм шүү дээ. Яаж мод ургах юм бэ. Үүний оронд ой шатаасан хүнээр долоон жил мод тариулах юм бол мөн олон мод тарина даа тэр хүн. Дараа нь цэцэрлэгч болоод хувь заяагаа өөрчлөх ч юм бил үү, хэн мэдэх вэ.  Хууль ингэж хүний төлөө үйлчилдэг байх ёстой байтал манайхан яллах дуртай хуулийг ихээр баталдаг болж. Архины хяналтын тухай хуулийг би хүний төлөө үйлчилдэг хууль болно гэдэгт итгэлтэй байгаа. Маш олон хүний саналыг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, би уг хуулийн төсөлд тусгасан ганцхан заалтыг энд дурьдая л даа. Архинаас гарч байгаа хүнийг найз нөхөд нь архиар шахах хамгийн хэцүү байдаг юм. Хэн нэгнийг архиар шахсаны улмаас тухайн шахуулсан хүн ямар нэгэн асуудалд орооцолдох юм бол шахсан хүн нь хариуцлагын арга хэмжээг ижилхэн хүлээдэг болно. Архиар шахсан хүн нь хариуцлага хүлээгээд ирэхээр зөв голдирол руугаа орно гэсэн үг.

-Архины хяналтын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт та багтаж байгаа юу?

-Тийм. Би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа.

-Архины хяналтын тухай хуулийн төслийг архины үйлд­вэрийн эзэд нэлээд эсэргүүцэж байгаа гэсэн. Та бүхэнд ямар нэгэн дарамт мэдрэгдэж байгаа юу?

-Архины үйлдвэрийн захир­лууд уг хуулийн төслийг улайм цайм эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Харин ч архины үйлд­вэрийн эзэд “Бид архийг их хэм­жээгээр үйлдвэрлээд байх нэг их сонирхолгүй” гэж хэлдэг шүү дээ. Энэ хуулийн төсөлд архины үйлдвэрүүдийг зогсоогоод, дэлгүүрүүдийг хаах тухай нэг ч заалт байхгүй. Хулгайн спиртээр хор найруулдаг асуудлыг л цэгцлэх гээд байгаа юм.

-Та сая “Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн санаачилсан “Ар­хигүй Монголын төлөө” хөтөлбөр Монголчуудад маш том буян болж байгаа хэрэг” гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө” гэж санаачилга гаргасан нь нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь өөрчилсөн. Нийгмийн сэтгэл зүй гэж аюултай зүйл байдаг юм билээ. Нийгмийн сэтгэл зүй гэмтээд, өвчлөөд ирэхээр ямар ч асуудлыг хүлээж авч чадахаа больдог. Яг ийм асуудалтай байсан нийгмийн сэтгэл зүйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөв тал руу нь залах алхмыг хийж чадсан. Ерөнхийлөгч архи идээний дээж биш сүү идээний дээж гэдгийг залууст ойлгуулж чадсан. Үнэхээр яаж ч бодсон архи идээний дээж биш шүү дээ. Бид эхээс төрөхдөө бид архи амлаж өсөөгүй. Сүүгээ л амлаж өссөн. Монгол төрийн маань есөн хөлт цагаан туг сүүний өнгөтэй л байдаг. Хүүгээ эрдэм ном сурахаар явахад нь азай буурал ээж нь аяны дөрөөг нь сүүгээр л мялааж өгдөг. Ингээд бодохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн сэтгэл зүй гэмтсэнийг гярхай олж харж чадсан. Архийг идээний дээж гэж боддог болчихсон нийгмийн гэмтсэн сэтгэл зүйг тэр эмчлэх эхлэлийг тавьж чадсанаар нь бид бахархах хэрэгтэй. Энэ хүрээндээ манай бай­гууллага Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, маш олон хүнийг архинаас гаргаж байна. Ту­хайлбал, бид Дундговь аймгийн Дэлгэрхангай сумыг архигүй загвар сум болгохоор ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Архигүй Монголын төлөө” санаачилгаа гаргаад хоёр жил болж байхад бид энэ сумын 95 залууг архинаас гаргасан. Тэд энэ жил сумынхаа цэцэрлэг, эмнэлгийг бариад сайн сайхан ажиллаад явж байна. Орон нутгийн эрх мэдлийг ард иргэдэд нь шилжүүлсэн нь үүнд маш их нэмэр болж байгаа. Энэ сайхан залуусыг урамшуулж, цаашид архины замаар залуусыг бүү алхаг гэсэндээ сумынх нь иргэд төсвөөсөө 40 сая төгрөг гаргаж, эрүүл идэвхтэй амьдралын клуб барих шийдвэрийг гаргаж байх жишээтэй. Архины асуудалтай, шоовдорлогдсон эр­чүүдийг сэтгэлээр дэмжихэд Ерөн­хийлөгчийн олон олон санаачилга маш их хувь нэмэр болж байгааг дээрх жишээнээс харж болохоор байгаа биз.

-Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (122.201.24.1)
    Тантай холбоо барих гэсэн юм утасны дугаараа өгөөч
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    gooooooooooooooooooood
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.13.191)
    Худлаа шигааж архитай тэмцэх сангаас 12 жил мөнгө идсэн энэ хүмүүс ямар гавьяа байгуулсан юм бэ. Амьдралд хэрэгждэггүй наад хуулиуд чинь бизнес эрхлэгчдэд асар их дарамж болж, авилгын сүлжээг торлож байна. Арын багажнаасаа архи тамхи зардаг такси баарны үйлчилгээ гараад байхад ингэж худлаа шааж суухаа болих хэрэгтэй. Гүүрэн дээр үхтэлээ зодуулаад дээрэмдүүлсэн иргэнрүү явж байсан дуудлагын цагдааг камертай хамгаалагчтай баар хаалгуулахаар буцааж байна. Гэрэлтэй, хяналттай баар хааж байхад чинь гэр хороололд бөөн бөөнөөрөө дээрэмдүүлж, хүчиндүүлж байна. Худлаа эх оронч мундаг царайлж, төсвийн мөнгө идэхээс өөр юмгүй иймэрхүү төрийн бус байгууллагууд бол эелдэг аргаар чөлөөт нийгмийг сүйтгэгчид өөр юу ч биш.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • sar (202.179.24.218)
    их зөв зүтэй зүйл хийж байгаа, нэг хүн биш нийтээр энэ хүнд тусалж хүчээ нэгтгэвэл архины асуудлыг шийдвэрлэх боломжтой
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 28 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК