
Өнөөдрийн байдлаар 11249.7 тн нөөцийн мах бэлтгэсэн. Нөөцийн махны борлуулалтыг Сар шинийн баярыг угтаж 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн бөгөөд уржигдарын байдлаар:
- Улаанбаатар хотын нөөцийн махны 65,2%;
- Дархан-Уул аймагт 73.0%;
- Орхон аймагт 82.7%-ийг тус тус борлуулаад байна.
Үүнээс Улаанбаатар хотод худалдааны 408 цэгээр нийт 6,0 мян.тн нөөцийн мах, Орхон аймагт нийт 31 цэгээр 827,0 тн мах, Дархан-Уул аймагт 78 цэгээр 729.3 тн нөөцийн мах, нийт 7556,3 тн мах худалдан борлуулжээ.
Үр дүн: Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар бүхий тушаалаар батлагдсан дэд хөтөлбөрийн үр дүн, зорилтод ажлуудын биелэлтийг 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар дүгнэсэн. Хөтөлбөр эхэлснээс хойш 2013 оны 1-р улирлын явцыг дүгнэх хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 2 дугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин бага байна.
Мөн өнгөрсөн оны мөн үеийн үхрийн ястай махны үнийн өсөлтийг 2011 оны 4-р сартай харьцуулахад 177,8%-ийн хурдацтай өссөн бол энэ оны 4-р сартай харьцуулахад 11,3%-ийн өсөлтийн хурдацтай байна.
Өнгөрсөн оны мөн үеийн хонины ястай махны үнийн өсөлтийг 2011 оны 4-р сартай харьцуулахад 194,5%-ийн хурдацтай өссөн бол энэ оны 4-р сартай харьцуулахад 9,2%-ийн өсөлтийн хурдацтай байна.