Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр аймгуудын Засаг даргатай цахим
уулзалт хийлээ. Энэ үеэр олон чухал асуудлыг ярилцсан ба үүнийг нэг нь
найман хувийн хүүтэй байрны төсөл байлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр аймгуудын Засаг даргатай цахим уулзалт хийлээ. Энэ үеэр олон чухал асуудлыг ярилцсан ба үүнийг нэг нь найман хувийн хүүтэй байрны төсөл байлаа. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг энэ долоо хоногоос олгож эхлэхээр төлөвлөж байсан ч амжихааргүй болж дараагийн долоо хоногруу шилжүүлсэн байна. Засгийн газраас журмыг нь баталсан ч Монголбанк мөн журам батлах шаардлага гараад байгаа аж. Тиймээс банкууд Монголбанктай хэлэлцэж тохирч, Монголбанк тодорхой журмыг гаргасны дараа уг төсөл хэрэгжиж эхлэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)