
АНУ-д хууль бусаар аваачсан Батаарыг манай тал сарын өмнө хүлээн авсан билээ. Батаарыг иргэдэд үзүүлэх бэлтгэл ажил одоог хүртэл үргэлжилж байгаа. Харин Т-Батаарын бүртгэлийн ажлыг гаалийн ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа билээ. Бүртгэлийн ажил дууссантай холбогдуулан гаалийнхан холбогдох бичиг баримтыг өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өгөх аж. Үйл ажиллагаа 13:30 цагт ССАЖ яаманд болно.