Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунгэрэл: Монгол улсаас хэзээ ч бүхэл бүтэн музей үзмэртэйгээ алга болж байгаагүй

2013-6-06
0
ЖИРГЭХ
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа
оюунгэрэлССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа

-БНХАУ манай улсын эмээлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл цахим хэвлэлээр багагүй явсан. Энэ тухай мэдээлэл салбарын яамны сонорт хүрсэн болов уу. Хүрсэн бол танай яам энэ асуудал хэрхэн анхаарч байна вэ?


-Энэ тухай мэдээлэл манай яаманд ирсэн. БНХАУ-аас ирээдүйд соёлын өвд бүртгүүлэх жагсаалт гээд нэлээн олон зүйлийг багтаасан жагсаалтыг 2008 онд гаргаж өгсөн юм билээ. Тэр жагсаалтад Өвөр Монголоос бүртгэгдэх соёлын өв гээд 20 гаруй соёлын өв байсан. Тэр дотор эмээл, монгол гэр, наадам гээд монголын гэж үзэж болох нэлээн олон соёлын өвийг Юнескод явуулсан байсан. Үүнийг манай иргэд нэлээд эгдүүцэж манай яаманд захидал хүргүүлсэн байгаа. Юнескогийн хувьд тухайн орных нь өргөдлөөр бүртгэдэг, цаашид бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтыг нь авдаг ийм байгууллага юм байна. Гэхдээ өргөдөл өгсөн болгоныг бүртгэнэ гэсэн үг биш.

Хоёрдугаарт, мөнгө ихтэй томоохон орнууд мөнгө багатай орны соёлын өвийг түрүүлж бүртгүүлж байна гэдгийг Юнеско ажигласан байгаа юм. Монгол төдийгүй БНХАУ-ын хөрш орнуудынхаа соёлын өвийг маш их бүртгүүлсэн юм байна. Африк тивд л гэхэд Өмнөд Африк бүгд найрамдах улс гэхэд Африкийн гэсэн бүх зүйлийг бүртгүүлсэн юм билээ. Тэгэхээр нь бусад улсын иргэд нь гомдлоо Юнескод ирүүлсэн юм билээ. Үүнийг нь Юнеско авч үзээд нэг улс, нэг жил нэг л соёлын өвөө бүртгүүлэх эрхтэй гэсэн журам гаргасан. Тэгэхээр БНХАУ 100 өв явуулсан байлаа гэхэд 100 жилийн хугацаанд бүртгүүлнэ гэсэн үг. Монгол Улс энэ жил нэг л өвдөө Монгол бичгээ явуулсан бол соёл иргэншлийн бүртгэлд монгол гэрийг явуулсан. Монголын өвийг бүртгэх асуудлыг хэн шийддэг вэ гэхээр Монголтой огт хамаагүй таван улс авч судлаад бүртгэх эсэхийг шийддэг. Гэхдээ ямар улсад хуваарилсан гэдэг нь нууц байдаг юм. Сүүлийн хоёр жилд Юнескогоос 11 өв буцаагдсан байна. Үүнийг судлаад үзэхэд Юнескогийнхон манайхан өвийг буцаахдаа хоёр гурван хатуу шаардлага тавьсан байсан. Бурхан халдун уулыг л гэхэд 2010 буцаахдаа, “Энэ уул төрийн тахилгатай юм байна. Иргэд нь энэ уулынхаа төлөө санаа зовдоггүй юм байна. Иргэний хөдөлгөөн байдаггүй юм байна. Ер нь, иргэд нь санаа зовдоггүй юм байна” гэсэн шалтгаанаар буцаасан байсан. Энэ жил Зууны мэдээ сонингоос явуулсан хэлэлцүүлгийг би маш баяртай хүлээж авсан. Хэлэлцүүлгээс би хавтаст материал бүрдүүлж байна. Үүнийгээ буцаан явуулна. Ирэх жилийнхээ өвийн судалгааг хийж байна. Одоогоор хамгийн их санал авсан өв болох шагайн харвааны талаар материал бэлтгэж байгаа. Эмээлийн тухайд  малчид, адуучид, эмээл хийдэг урлаачдын гарын үсэг, тэдний оролцоо маш их чухал байгаа юм. Монголчууд сур хэрэглэдэг гээд бичээд явуултад хараат бус ажиглагчид нь ирээд харахад малчид нь сур бус мяндас хэрэглэж байхаар түүнийг хасна л гэсэн үг.

-Лениний музейн үзмэрийн төрд буцааж өгөөгүй байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?


-Лениний музейн асуудлыг маш ноцтой гэж үзэж байгаа. Монгол улсаас хэзээ ч бүхэл бүтэн музей үзмэртэйгээ алга болж байгаагүй. 1937 онд улс төрийн хилс хэргээр сүм хийдэг л нурааж байсан. Тэгж нурааж байсан ч иргэд нэг гуулийн бурхан аваад үлдсэн байдаг. Гэтэл Лениний музейгээс нэг ч үзмэр үлдээгүй. Бүх үзмэр алга болсон нь монголд урьд өмнө нь байгаагүй соёлын хүчирхийлэл гэж үзэж байна. Тиймээс үүнд хариуцлага тооцуулна. МАН-ыг энэ музейн үзмэрийг хүлээлгэж өгөөч гэсэн хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан, Занданшатар даргатай уулзсан. Хариулт нь эргэж буцсан зүйл ярьж байгаа. Тиймээс бид энэ музейн үзмэрийг санаатайгаар нуун дарагдуулж, эсвэл үрж үрэгдүүлж, нэг бол бидэнд өгөхгүй гэж байгаан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад өгсөн. ЦЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Бидний хувьд мөрдөн байцаагчдаас нэг л зүйлийг асууж байгаа нь МАН-ын байранд нигжлэг хийсэн үү гэдгийг асууж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл бидэнд ирсэн. Тэр даргын өрөөнд тийм хатгамал нь байна гэхчлэн...

Шүүх хурал нөгөөдөр болно. Энэ хурлыг МАН гурван удаа хойшлуулаад байгаа юм. Хэрэв тэр барилгыг бид авчирч чадвал үлэг гүрвэлээ оруулна. АНУ-аас 22 үлэг гүрвэлийн яс ирнэ.

-Спортын барилга байгууламжийн өмчлөлийн асуудал хөндөх боллоо. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тодорхой хувийг хувьчилсан гэдэг юм билээ. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ?


-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь хувьчлагдсан байгаа нь төрд их хэмжээний хохирол учирч байна. Тамирчид маань дуртай үедээ бэлтгэл хийж болдоггүй, зөвхөн томоохон шоу, баяр наадмаар л нээдэг болж. Тиймээс өмчлөгч талууд хөрөнгө оруулалтын тооцоогоо нийлүүлэх хэрэгтэй байна. Наадам болгоноор төр хөрөнгө оруулалт хийдэг. Гэсэн ч хөрөнгө оруулалт огт нийлдэггүй. Гэтэл хувьчлал хийснээс хойш хэн хэдэн хувь байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс наадмын комиссын хуралд хөрөнгө оруулалтын тооцоогоо гаргахыг шаардсан. Нямдаваа гэдэг хүний нэр дээр байдаг гэсэн.

-Уул уурхайн компаниуд олшрохын хэрээр палентлогийн үнэт олдворууд үгүй болох магадлал өндөр байна. Үүнд ямар бодлого барьж байна вэ?

-Хуульд зам барих, барилга байшин барих, уурхай нээх гээд бүх л зүйлд палентлогийн хайгуул хийх ёстой. Сүүлийн үед олдворуудыг аврах хамгаалах дуудлага нэлээд ирэх болсон. Гэвч авран хамгаалах мэргэжлийн байгууллага огт байхгүй, өнөөх л ШУА-ын эрдэмтэд маань явдаг. Ингэж яваад эрдэм шинжилгээнийхээ ажлыг орхигдуулдаг. Энэ хойгуур нь монголын олдвор дээр гадаадын хүмүүс доктор болдог, од болдог. Энэ тогтолцоог өөрчлөхөөр Соёлын өвийг хамгаалах тухай хуульдаа авран хамгаалах, судалгаа шинжилгээний ажлыг хэн хийхийг тодорхой тусгаж өгсөн. Авран хамгаалах ажлыг далайцтай хийх боломжтой, чадвартай олон хүн бий. Энэ хуулийн төсөл дэмжигдвэл докторын зэрэгтэй нарийн мэргэжилтэй баг авран хамгаалах ажлыг хийж болох болно. Энэ ажлыг хийх чадвартай олон хүн монголд байна. Нэг эрдэмтнийг бэлтгэхэд бид дор хаяж 10 жил зарцуулдаг. Энэ чадвартай хүмүүсээ л ашиглая гэж байгаа юм.

-Байгалийн түүхийн музейг хааж байгаа гэсэн. Үзмэрүүдийг нь хэрхэх вэ?

-Мэргэжлийн байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад хаахаас өөр аргагүйд хүрсэн. Бид тус байрыг суллах үүргээ хүлээгээд Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн. Үзмэрүүдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Гэхдээ гэр нүүлгэж байгаа юм шиг хурдан хийх ажил биш. Бүх үзмэр бүртгэлтэй учир бүгдийг нь тоолж байж байр суллагдана. Ингэсний дараа энэ барилгыг зураг төсөл гарна.

-Батаарыг ямартай ч монголд аваад ирлээ. Харин үүнийг хилээр гаргасан хүмүүсийг илрүүлэх ажил хэрхэн урагшилж байгаа юу. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна уу?


-Бидэнд нарийн мэдээлэл арга. Эрик Прокопын хэргийг байцаах явцад манай яамаар дамжиж орчуулга хийгдсэн. Тэр үед авсан мэдээллээр Түвшинжаргал гэдэг хүн гол наймааг нь хийдэг байсан гэдэг юм билээ. Гэвч тэр залуу 2011 онд өвчний улмаас нас барсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэр хүний компьютерээс зураг олдож Эрик Прокопын хэрэг нотлогдож байсан юм. Харин гаалиар яаж гарсан бэ гэдэг нь манайд ирээгүй. Энэ асуудалд Мөрдөн байцаах газар ажиллаж байгаа байх. Хэдийгээр гол наймаа хийсэн хүн нь нас барсан ч тэр ажлыг нь үргэлжүүлж байх вий гэж эмээж айна.

-Олон улсын үзэсгэлэнгүүдэд соёлын үнэт зүйлүүд гараад эргэж ирээгүй байдаг юм билээ. Үүнд судалгаа хийв үү. Хэдэн газарт, хэчнээн үнэт зүйл байна вэ?

-Энэ яам байгуулагдаад гадаадад гараад хугацаа нь хэтэрсэн үзэсгэлэнд хяналт явуулсан. Ингэхэд “Чингис хаан” гэсэн үзэсгэлэн АНУ-д нэг жилийн хугацаатай гараад гурван жил болсон юм билээ. Үүнийг шалгаад гол зохион байгуулагчтай нь уулзаж, энэ үзэсгэлэн бүрэн эргэж иртэл хамтарч ажиллахгүй гэж анхааруулсан. Үүний үр дүнд 2013 оны нэгдүгээр сард бүрэн ирсэн.
1993 онд гарсан Европын үзэсгэлэн гэж нэрлэгдсэн үлэг гүрвэлийн үзмэр анх Унгар улс руу гараад тэндээсээ маш олон орноо аялсан үзэсгэлэн одоо Италид байна. Энэ үзэсгэлэнг татан авчирхад маш их зохион байгуулалтын ажил шаардагдаж байна. Үзэсгэлэнг буулгаад хайрцаглахад 130 гаруй болсон байна. Үүний аюулгүй байдлыг хангаж авчирхад тактикийн шийдвэр гаргах ёстой болсон. Тэгээд үзэсгэлэн гаргах замаар холдсон юм чинь үзэсгэлэн гаргах замаар эргэж авчирах нь зүйтэй гэж үзэж 2014 оны тавдугаар сар гэхэд монголд авчирна гэж зорьж байна. Хугацаа дуусаагүй гэвэл Японд үлэг гүрвэлийн үзмэр байна. Энэ үзмэр өнөө маргаашгүй татан буугдана. Үлэг гүрвэлийн музейн барилга шийдэгдтэл энэ үзмэрийг үргэлжүүлж орлого нэмэгдүүлэхийг зорьж байна.

-1969-1985 оны хооронд маш олон хайрцагтай үлэг гүрвэлийн яс ОХУ, Польш улс руу гарсан байдаг гэсэн баримт байдаг юм билээ. Энэ талаар мэдээлэл байна уу?

-ОХУ-тай үлэг гүрвэлийн тооцоо нийлэх ажил хийгдэж эхлээгүй байгаа. Үүнийг хийхийн тулд хууль эрх зүйн орчноо бэлтгэх хэрэгтэй. Монгол улсыг дэлхий дахинд үлэг гүрвэлийн орон гэж нэрлэж байна. Энэ нь Батаарын заргатай холбоотой.

Эх сурвалж: http://democrats.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ugggk (213.166.199.66)
    Man geech ih helmegdvvleltiin ved 40 000 hvnii ysaar togloj sursan yim chin ene amitaniii arga ys tedend yu ch bish biz onoodriiin bidniiii omch.gazar nutag horongiig bulaasan deeremchdiiig bvgdiiig ni ilchil a namd amjilt hvsie
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • 19-р баз (122.201.18.33)
    Гүржийн Ерөнхийлөгч Михиал Сакашивили АНУ-ын тагнуул-төлөөний хүн байсан. Энэ Яармагийнхан яагаад Хөвсгөлийн Г.Төртогтох, Б.Эрдэнэбат энэ Ц.Оюунгэрэлд санал өгөөд байдаг юм бол ?
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.158.71)
    Батзандан гишүүний хэлсэн үг их таалагддаг
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • amgaa (119.203.67.8)
    gaihaltai amjilt hvse
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • huzdag haltar be?.... (82.228.177.249)
    ene chini oboo ygaadasiig ni yrtasgabal saibn baih
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • chi yuaan medeh be? (82.228.177.249)
    chamaas emne Mongol ylas orsin togtnoj baisan yum aa!elegchin gichii!!!yuigaan medej hyzaad bna!!!byynii nohoi chin i!
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • ДАРМАА (112.72.12.63)
    америк тагнуулын эхнэрийг бид яагаад төрд сонгов оо.Алдагдсан үлэг гүрвэлийн ясыг хөөрцөг болж, сая доллараар авчирч байхаар Америкт найдвартай газраа байж л байсан нь дээр байсан. Яг өнөөдөр үхсэн амьтны яс биш дийлэнхи Монголчуудад үмх мах, орох орон, хийх ажил хэрэгэтэй байгаа шүү дээ.
    2013 оны 06 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.237)
    ЧИ ХЭРҮҮЛ ХИЙХ АЖЛАА ЭЛБЭГДОРЖТОЙГОО НИЙЛЖ ХИЙГЭЭД БУСДЫГ НЬ ӨӨР ХҮНД ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД ӨГСӨН ДЭЭРГҮЙ ЮУ ЭРГҮҮ ТӨЛӨГ ӨӨ
    2013 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.10.232)
    bataar yamnii said emegtei bn shdee ene chin
    2013 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.153.75)
    Ажлаа хийж амар заяа үзүүлээсэй. Од болох гээд байгаа ч юмуу
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
    • хэхэ
      харин чамд ямар нэгэн юм байна уу
      2013 оны 06 сарын 07
  • hh (1.254.112.15)
    mundag bysgyi shyy MAN-iihan l zanaaad bhiim hehe MAN-iig ch syiryyleh bysgyi dee heheh amjilt
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.155.214)
    Ажлаа хийгээч энд тэнд ярилцлага өгөөд сэтгүүлчдын амар заяаг үзүүлэхгүй юм
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (115.21.236.3)
    ene neg balai awgai ih olon yum hutsah yumaa neg arag yas yriad nasiig barj bga shulamdaa ene
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • оросууд их хулгай хийсэн. (122.201.18.30)
    архичин оросууд манайхаас зөвхөн арга ясаар тогтохгүй түүхийн үнэт зүйлүүдийг ил далдаар их зөөсөн.үүнийгээ эргүүлэн авах тал дээр сайн хөөцөлдөх хэрэгтэй.
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.154.205)
    дүр
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • sas (103.9.90.98)
    asa
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.82.4)
    ман эх оронч байгаач ичээчээ
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 28 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК