
Үүний дагуу тус аймгийн ЗДТГ-аас Ажлын хэсэг гаргаж, судалгаа хийлгэн, Боловсролын газар, Нийгмийн даатгал болон Татварын хэлтэс зэрэг 10-аад байгууллага цэцэрлэгийн барилгад байрлаж байгааг тогтоосон байна. Үүнээс эхний ээлжинд “Баян-Өндөр” цогцолборын VI сургууль, “Эрдэнэт” цогцолборын IX бага сургуулийн барилгыг чөлөөлөхөөр болжээ. Энэ хоёр сургуулийн барилгыг эргүүлэн цэцэрлэг болговол 560 хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм.
VI бага сургууль 210 сурагчтай. Тэднийг “Баян-Өндөр” цогцолборын хичээлийн I байранд, “Эрдэнэт” цогцолборын IX бага сургуулийн 532 сурагчийг XII сургууль руу шилжүүлэх аж. Харин Боловсролын газар, Нийгмийн даатгал, Тат ва рын хэлтсийн барилгыг чөлөөлүүлэхээр БШУЯ, НДЕГ, Татварын ерөнхий газарт ханджээ.
Дээрх барилгуудыг эргүүлэн цэцэрлэгийн зориулалтаар засварлахад хоёр тэрбум 385 сая төгрөг шаардлагатай гэнэ. Орхонд өнгөрсөн жил улсын болон хувийн 30 цэцэрлэгт 5226 хүүхэд явж, цаана нь 3000 гаруй хүүхэд гэртээ үлджээ. Тэдэнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхийн тулд 7-8 цэцэрлэг нэмж байгуулах шаардлагатай аж.