
Төгсөгчдийн ажлын байрны яармаг "Чингис" зочид буудалд нээлтээ хийлээ. Тус ажлын байрны үзэсгэлэн яармагт 21 байгууллага ААН, Хөдөлмөрийн төв бирж, дүүргийн биржүүд оролцож байна. Нэг компани 50 орчим ажлын байр санал болгож байгаа учраас төгсөгчдийг идэвхтэй оролцохыг МОХ-оос уриалж байна. Зуны дадлага ажлууд, хөтөлбөрүүд ч мөн багтаж байгаа аж. Үзэсгэлэн яармаг маргааш үргэлжлэн явагдана.
Т.Энхэлээ