
Монголын сүүний нэгдсэн холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд сүүлийн жилүүдэд үнээний сүүг үйлдвэрүүд хэт доогуур үнээр авч, өндөр үнээр зарж буйг эсэргүүцэж байгаа аж. Үнээний сүү нь тээвэрлэлт, хадгалалт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн учраас орон нутгаас нийслэлийн иргэдийг сүүгээр хангахад бэрхшээлтэй зүйлс их тохиолддог гэдгийг хэллээ. Тиймээс эрчимжсэн фермерийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн ойр фермерийн бүс байгуулах шаарлагатай байгаа бөгөөд холбогдох хүмүүст нь энэ талаар хандахаа тэд дуулгасан. Тэдний шаардлагуудад, үнээний сүүний үнийг литр тутамыг нь 1050 төгрөг болгох, фермерийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихийн тулд нийслэл хотод ойрхон сүүний фермерийн бүсийг гарган тэдэнд үйл ажиллагаа явуулахад нь туслах, импортын сүүг бүрэн хязгаарлах, эрчимжсэн сүүний фермерийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдэж өгөх зэрэг зүйл багтаж байгаа юм. Тэд энэ сарын 10-нд 10.00 цагт Сүхбаатарын талбайд дээрх хүсэлт, шаардлагуудаа барин 1000 гаруй фермерүүдийн төлөөлөл оролцсон тайван цуглаан зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.
/24tsag.mn/