Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК зөрчлүүдээ арилгаж эхэллээ

2013-6-07
0
ЖИРГЭХ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдөл хүлээн авч шийдвэрлэх 1284.mn платформыг ажилуулж эхлээд удаагүй байгаа билээ. Энэ хүрээнд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа салбаруудад тус газар нь холбогдох хяналт шалгалтуудыг хийж байгаа бөгөөд УБЦТС ХХК-тай холбоотой өргөдөл гомдлуудыг нэгтгэн шийдвэрлэсэн байдлыг түүвэрлэн хүргэж байна. 
шөхтг    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдөл хүлээн авч шийдвэрлэх 1284.mn платформыг ажилуулж эхлээд удаагүй байгаа билээ. Энэ хүрээнд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа салбаруудад тус газар нь холбогдох хяналт шалгалтуудыг хийж байгаа бөгөөд УБЦТС ХХК-тай холбоотой өргөдөл гомдлуудыг нэгтгэн шийдвэрлэсэн байдлыг түүвэрлэн хүргэж байна. 

1.  Техникийн нөхцөл олгохдоо зарим тохиолдолд тоолуурын марк, загварыг зааж өгч байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна?

Тус компани нь техникийн нөхцөл олгохдоо тоолуурын марк, загварыг зааж өгдөггүй бөгөөд зөвхөн техникийн үзүүлэлтээр чиглэл барьж шаардлага тавьдаг.

2. Цахилгааны электрон тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, электрон тоолуур тавих зөвшөөрлийн бичиг хоёрыг нэгтгэн баталгаажуулалтын гэрчилгээнд ямар тарифаар программчилсан тухай тусгаж байхаар зохицуулах асуудлыг “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран шийдвэрлэх асуудал юу болсон бэ?


Тарифт электрон тоолуурт олгогддог улсын баталгаажуулалтын гэрчилгээ, электрон тоолуур тавих зөвшөөрлийн бичгийг хэрхэн нэгтгэх талаар зөвлөлдөх зорилгоор манай байгууллагаас санал гаргаж Стандартчилал хэмжил зүйн газартай уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын дүнд тус газраас албан ёсоор шийдэл гарах хүртэл дээрх хоёр бичгийг нэгтгэх ажлыг түр хойшлуулахаар болсон бөгөөд одоог хүртэл шийдээгүй байна.

3. Цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэхдээ харилцах утасны тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байна?


Хэрэглэгчдийн мессеж хүлээн авах утасны дугаарыг шүүж, зөв болгох тухай шаардлагын дагуу хүлээн авах танхимууд болон салбар кассууд, хороо, FM радиогоор зар хүргэж хэрэглэгчийн утасны дугаар өөрчлөв. Хан-Уул 4550, Сонгинохайрхан 3446, Баянгол 3652, Сүхбаатар 3760, Баянзүрх 6301, Чингэлтэй 4300, Налайх 372, Зуунмод 852,  Зуслан 59
Энэ хүрээнд нийт 27,292 хэрэглэгчийн утасны дугаарыг бүрэн шинэчилсэн  ба утасны дугаарын өөрчлөлт хийх ажил дуудлагын төв болон ХҮТ-ийн хүлээн авах танхимаар байнга хийгдэж байна.

4. Стандарчилал, хэмжил зүйн газартай хамтран байгуулсан Хэмжих хэрэгслийг худалдах, суурилуулах, засварлах тусгай гэрээ”-ний  2.1-д “Зөвхөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад хамрах хүрээнд хэмжлийн үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу хаана, хэн тоолуур худалдах талаар компаниас баталсан дүрэм журам байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь тоолуур худалдан борлуулах хууль бус бизнес эрхлэх боломж үүсгэж, хэрэглэгчдийн зах зээл дээрээс авсан улсын баталгаажуулалтанд хамрагдсан тоолуурыг аль нэг шалтгаар тавиулахгүй байх, зөвхөн өөрийн тоолуурыг худалдан авахыг шаардах зэрэг хууль бус үйл ажиллагаа гарсаар байна?
Компанийн хэмжээнд мөрдөгдөх тоолуурын нэгдсэн менежментийн дэг жаягт тоолуурыг хэн, хаана худалдах талаар тодорхой заасан заалтыг оруулж байна.

5.  Техникийн шаардлагын тодорхойлолтод тоолуурын заалтыг тэглэх боломжтой байх гэсэн нөхцөл тусгаж, эх кодыг тоолуур нийлүүлж буй компаниас шаардан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна?


Стандартчилал хэмжил зүйн газраас тоолуурын заалт тэглэхийг хориглох тухай стандарт батлагдсаны дараа дээрх шаардлагыг хүчингүй болгохоор хүлээгдэж байна.

6.  Нэг ба гурван фазын баталгааны хугацаа нь дуусаагүй хэрэглэгчдийн ашиглагдаж байгаа тоолуурыг заавал тарифт тоолуураар солих шаардлагатай гэж солиулж  Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна?


Хэрэглэгчдийн нэг ба гурван фазын баталгааны хугацаа дуусаагүй болон загварын туршилтанд орсон тоолуур хэмжих хэрэгслийг заавал тарифт тоолуураар солих шаардлага өгөхгүй байгаа бөгөөд шинээр баригдсан орон сууцны айл өрхийн цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээн авахдаа “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 1.5.11-т “.......шинээр суурилуулж байгаа 3 фазын тоолуур дээр 12 сараас хэтрээгүй хугацаанд улсын үзлэг хийсэн лац, нэг фазын тоолуур дээр хоёр жилээс хэтрээгүй хугацаанд улсын үзлэг хийсэн лац байвал зохино” гэж заасны дагуу тоолуурын баталгаажуулалтын хугацааг харгалзан хүлээлцэж байгаа.

7. УБЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2008 оны “Үйлчилгээний үнэ тогтоох тухай” 166 дугаар тушаалаар үйчилгээний үнэд цэвэрлэх, үзлэг хийх, дунд их засвар хийх, шалгах, тохируулга хийх үйл ажиллагааны үнийг тус тусад нь тооцон гаргасан байна. Тус компанитай хэмжих хэрэгсэл баталгаажуулах гэрээ байгуулсан “Иэк Монгол” ХХК-ийн гурван фазын тарифт тоолуурт шалгалт хийхдээ дээрх цэвэрлэх, засварлах үнийг хасалгүйгээр, шинэ тоолуур нэг бүрээс 38940 төгрөг авсан болох нь баримтаар нотлогдож байна?

Тус компанийн харьяа Тоолуурын лаборатори нь хэрэглэгчээс тоолуурын цэвэрлэгээний хөлс нэхэмжлэн авсан тохиолдол гарсан бөгөөд энэ байдлыг дахин давтагдуулахгүй байх арга хэмжээ авсан.

8. ЧД-ийн 12-р хороо , Булгийн 1-77 тоотод оршин суугчийн хашаанд байрлах шитэнд үзлэг хийхэд цагийн тарифтай тоолуурын заалт 53 минутын зөрүүтэй явж байгаа зөрчил илэрсэн?

Хэрэглэгчдэд тавигдсан тарифт электрон тоолуурын цаг, тарифын тохиргоо алдагдсан тохиолдол илрэх бүрт аль болох цаг алдахгүйгээр тухайн тоолуурыг дахин програмчилж, хэвийн байдалд нь оруулахыг хичээдэг бөгөөд зарим тохиолдолд ажилтнууд хариуцлага алдаж хугацаа алдах нь бий. Манайх энэ тал дээр анхаарч ажиллах болно.

9. Зарим шитүүдэд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч тоолуурын заалтыг харах боломжгүй байна. Энэ нь хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хүссэн үедээ хянах, хэрэглээнийхээ талаар мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна. ЧД-ийн 12-р хороо, булгийн 2-100 тоотын оршин суугч Н.Өлзийбат ”УБЦТС” ХК-ийн ажилчид тоолуурын заалт авч бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд өгдөггүй мөн очиж авах гэхээр төлбөртэй үйлчилдэг гэх гомдлыг хэрхэн шийдвэрлэв?

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2010.04.07-ны өдрийн “Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай “159 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад хэрэглэгчийн хүсэлтээр нэгдсэн шитэнд суурилагдсан тоолуурын заалт нэг удаа харахад иргэдээс 500 төгрөг, аж ахуйн нэгжээс 6000 төгрөг авахаар тусгасан байсныг 2013 оны 01.01-ны өдрөөс эхлэн өөрчлөн, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болсон.

10.   Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2010.4.07-ны өдрийн “Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай” 159 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар хангах үйлчилгээний чиглэлээр 70 төрлийн ажил үйлчилгээ, хоёрдугаар хавсралтаар түгээх үйлчилгээний чиглэлээр 115 төрлийн ажил үйлчилгээ,  гуравдугаар хавсралтаар өндөр хүчдэл түгээх үйлчилгээний чиглэлээр 101 төрлийн ажил үйлчилгээ, дөрөвдүгээр хавсралтаар  зураг төсөв хийх үйлчилгээний чиглэлээр 83 төрлийн ажил үйлчилгээ, тавдугаар хавсралтаар  цахилгаан сүлжээнд шинээр ба шинэчлэгдэн холбогдохоор техникийн нөхцөл авах үйлчилгээний чиглэлээр 13 төрлийн ажил үйлчилгээний хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тариф баталсан. Мөн Гүйцэтгэх захирлын 2008 оны Үйлчилгээний үнэ тарифыг батлах тухай 166 дугаар тушаалаар баталсан тоолуурын лабораторид мөрдөх 19 төрлийн үйлчилгээний үнэ тариф батлан мөрдөж байна. Энэ нь Өрсөлдөөн болон Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж байна?

Тус компанид мөрдөж байгаа үйлчилгээний үнэ тарифт зөвхөн цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөс гадна Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл хийх, эрчим хүчний барилга байгууламжийн угсралт хийх тусгай зөвшөөрлийн хүрээнд үзүүлэх үйлчилгээний үнэ тариф багтаж байна. Компани бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зураг төсөл хийх, угсралт хийх чиглэлээр ажилладаг бусад өрсөлдөгч байгууллагуудын үнэ тарифтай өрсөлдөхүйц хэмжээнд үйлчилгээний үнэ тарифыг дотооддоо баталж мөрдөж байна. Цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хийх үйлчилгээний үнэ тарифыг хянахаар ЭХЗХ-нд ажлын хэсэг ажилласан бөгөөд энэ хүрээнд түгээх, хангах чиглэлийн 52 үйлчилгээний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороонд хянаж батлахаар шийдвэрлэсэн. ЭХЗХ-ноос үйлчилгээний үнэ тариф баталсан шийдвэр ирээгүй байна.   
Үргэлжлэл бий

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бас нэг зөрчилийн талаар (202.126.89.160)
    Бас нэгэн зөрчлийн талаар хэлье. Цахилгаан тасрахад УБ цахилгаан түгээх сүлжээ ХХКгийн 353570 дугаарын утасанд дуудлага өгөхөөр залгахад урдаас автомат хаирулагч дуудлага өгөх бол тэдийг ингэхбол тэхийг дарна у гэж баахан дэмийрнэ энэ хооронд нэгж унаад байдаг . Тэгээд инженертэй холбогдох гэснийг дараад дуудаад л байна дуудаад л байна...автомат хариулагч нь байж байгаарай хүлээж байгаарай гээдл байна энэ хооронд нэгж унаад л байна... тэгж тэгж авахгүй тасарчихна. Ямар ч үйлчилгээ аваагүй хэрнээ нэгж унаад байдагымдаа. Арга хэмжээ авч өгнө үү
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 41 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 46 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 16 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК