
Монгол улсын одоогийн мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд 2007 оны 1-р сараас НӨАТ-ын хуульд “Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн татвар ноогдох борлуулалтын орлоготой үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ заалт нь импортлогчдод хамаарахгүй” гэж заажээ. Гэвч хуулийн тухайн үеийн 10 сая төгрөг одоогийн 10 сая төгрөгийн ханш өдөр шөнө шиг ялгаатай юм.
Тиймээс 2013 оны 03-р сарын 19-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн хамт НӨАТ-ын босго үнэ болох 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. НӨАТ-ын босго үнийг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ.
Уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжих боломжгүй гэсэн бөгөөд хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд онлайн парламенттай хамтран бизнес эрхлэгчид, иргэдийн дунд онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. НӨАТ-ын босго үнийг 200 сая аль эсвэл одоогийн 10 сая хэвээр байлгах уу? эсвэл үүнээс өөр саналтай аж ахуй нэгж эрхлэгч иргэн та eparliament.mn сайтаар тус хэлэлцүүлэгт оролцох боломжтой боллоо.
Сэтгэгдэл (1)