Сүхбаатарын талбайд байршуулсан гаалийн түр хяналтын бүсэд байгаа
Тиранозавр Батаарыг угсарч дууссан бөгөөд иргэдэд маргааш
сонирхуулах юм. Ингэхдээ 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ
төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн
тасалбартай байх аж.

тасалбартай байх аж. Хоёр метр гаруй өндөртэй уг олдворыг ирэх есдүгээр
сар хүртэл төв талбай дээр байршуулахаа зохион байгуулагчдын зүгээс
мэдэгдээд байгаа. Түүнчлэн 70 гаруй сая жилийн настай Тиранозавр Батаар
үлэг гүрвэлийн олдворыг
нийтэд үзүүлэх үеэр тус олдворын нэрийг сийлсэн бэлэг дурсгалын зүйлийг
худалдаалах юм байна. Т.Батаарыг үзүүлэх нээлтийн арга хэмжээ маргааш 09.30 цагт болно.
Д.Ундрах /24tsag.mn/