
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа "Интеко инженеринг" ХХК-ийн гүйцэтгэж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг зогсоожээ. Мөн Баянгол дүүрэгт "Цаст констракшн" ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, Баянзүрх дүүргийн "Хөвсгөл геологи" ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгуудын "Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм" ба дүрмийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн ханыг буулгуулах арга хэмжээ авсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.