Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд хорооны хэсгийн ахлагч нарын оролцоо чухал.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд хорооны хэсгийн ахлагч нарын оролцоо чухал. Тиймээс ид ажил эхэлж байгаа энэ үед хэсгийн ахлагч нар хэрхэн ажиллах болон нийслэлээс хэрэгжүүлж буй “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хог хаягдлын шинэ менежмент”, “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоох ажлуудыг танилцуулах уулзалт зөвлөгөөн өнөөдөр СТӨ-нд 11.00 цагаас болно. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга, бусад удирдлагууд оролцоно.