
Засгийн Газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд зөвлөгөө өгөхөөр тус ОУЦХБ-ын Сансрын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ивон Хэнри, Ази-номхон далайн бүсийн төвийн зөвлөх Ашиш Нараян, зөвлөх Аврам Сион зэрэг албаны хүмүүс өчигдрөөс Улаанбаатар хотноо ирж ажиллаж байна. Тэд 15-ныг хүртэл зөвлөгөө өгч, хамтран ажиллах аж.
Энэ үеэр олон улсын радиогийн зохицуулалтын дүрмийн чиглэлээр мэдээлэл харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд нэг өдрийн сургалт, семинарыг МТШХХГ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-иуд хамтран ОУЦХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Сургалт, семинарт нийт 50 гаруй мэргэжилтэн хамрагдсан бөгөөд олон улсын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, олон улсын стандарт, дүрэм журмын талаар системтэй мэдээлэл олгосон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцлов.