Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ зун хаана сувилуулах вэ

2013-6-08
0
ЖИРГЭХ

ce472d7870aaffbdbig    Зуны урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулж   байгалийн сайханд амарч зугаалангаа биеэ эрүүлжүүлэх боломж байгааг дуулгаж байна. Уншигч та бүхэнд доорх рашаан сувилалуудын газруудыг танилцуулъя.

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ


"Оргил" рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. "Оргил" рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг байна. Хоногийн төлбөр нь эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой аж.

Харилцах утас: 341152, 342093, 342096, 342092

УЛААНБААТАР СУВИЛАЛ ЦУС БАГАДАЛТЫГ АНАГААДАГ


Уламжлалт анагаах ухааны корпораци Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Богд уулын ар хормойд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрс хүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэдэг гэж байна. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд үр дүнтэй юм байна. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хийлгэхэд зохимжгүй гэж байна. Өвчний онош болон эмчилгээний байдлаас шалтгаалан ор хоногийн үнийн тариф харилцан адилгүй байдаг учраас утсаар холбоо барьж лавлана уу.

Холбоо барих утас: 342539, 343013, 342553

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Тус сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ын зайтай.  Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, уух зориулалттай, хүйтэн рашаан аж. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин зүрхний өвчний байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан тохиромжгүй. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн ерөө нь 12 мянга, люкс өрөө нь 14 мянган төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 16 мянган төгрөг. Долоо хоног бүрийн даваа/пүрэв гаригт нийслэлийн Үйлдвэрчний төв зөвлөлийн байрнаас өглөөний найман цагт автобусаар сувилуулагсдыг хүргэж өгөх аж.

Харилцах утас: 88001511, 322075

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ

Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэж байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд амрагчдаа хүлээн авдаг. Нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөрийн хувьд хоолоо амрагчид өөрсдөө гаргах бол хоногийн 8500 төгрөг, сувиллын газраас өдрийн гурван удаа хоол идэх бол 12-17 мянган төгрөгийн үнэтэй. Эднийхийг зорих амрагчид "Нарантуул" олон улсын худалдааны төвийн дэргэдээс Хэнтийн Дадал явах унаагаар явах боломжтой бөгөөд хотоос хөдлөхдөө амралтын газар руу урьдчилан мэдэгдвэл тосч авах ажээ.

Харилцах утас: 99378342, 0156226524

"АР ЖАНЧИВЛАН" РАШААН


Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд байрладаг. Ар Жанчивлангийн рашаан нь гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилтэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсний дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн үнэтэй. Даваа, пүрэв гаригт 11 цагаас "Тэнгис" кино театрын урдаас унаа явдаг ажээ. Унааны зардал нэг талдаа 3000 төгрөг.

Харилцах утас: 99041639, 99889891, 88119252

"ХАСУ ШИВЭРТ" РАШААН СУВИЛАЛ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд гэсэн үг. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн "Нохой унадаг" нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг. Сувилуулагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан бассейн, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай.

Харилцах утас: 98007314, 98003212

"АВАРГА ТОСОН" СУВИЛАЛ

Энэхүү сувилал нь Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, кальцийн найрлагатай, соодлог нуур. Харин Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай аж. Хоёр ба гурав цэнэгтэй төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчилдэг. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү. Тус сувиллын газар зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд амрагчдаа хүлээн авдаг юм байна. Нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөр хоногийн 18800-22500 төгрөг бөгөөд амрагчдадаа долоо хоногт хоёр удаа автобусаар үйлчилдэг ажээ.

Харилцах утас: 99198078, 70153033,70153034

"ОТГОНТЭНГЭР" РАШААН, СУВИЛАЛ

Энэ сувилал нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагг, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонтэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотийн халуун рашаан бөгөөд рашаанд оруулах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үе, зүрхний хүнд хэлбэрийн илэрлийн үед зохимжгүй. Энэхүү рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ийг хүртэл ажилладаг байна. Нэг ээлжиндээ 150-210 хүн хүлээж авах хүчин чадалтай гэсэн. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000, даатгалгүй бол 20 мянган төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос унаагаар үйлчилдэг.

Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182

"ӨӨШ МАНХАН" ЭЛСЭН СУВИЛАЛ


Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах сувилал нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээхэд тустай ажээ. Энэхүү, элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг бөгөөд барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг. Сувилал зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны хооронд ажилладаг бөгөөд хоногийн төлбөр 23100. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногт 3500 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг.

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН


Уг рашаан нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа засал болон физик эмчилгээний аргаар хийдэг байна. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй. Тус сувилал нь ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн өрөө нь хоногийн 13-17 мянга, хагас люкс нь 25, люкс нь 30 мянган төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгийн нэмэгдэлтэй ажээ. Тус рашаан руу даваа, лхагва, баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний найман цагт автобус явдаг байна.

Харилцах утас: 01322-26507, 91913860, 99093324
Харилцах утас: 99118191, 633449, 96061971
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.18.120)
    huuchim une bnaaaaa
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН 00 (202.9.47.132)
    ОРГИЛ СУВИЛЫН НЭГ САЛБАР НЬ ГАРЧУУТЫН ТИЙШЭЭ НЭГ САЛБАР НЬ БАЙДАГ ШҮҮ ЭНДЭЭЭС ӨДӨР БҮР АВТОБУУС ЯВДАГ ШҮҮ
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Z (85.176.23.87)
    Saihan edee bn, bayarlalaa
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 41 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 46 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 16 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК