Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр хэрэгжүүлж
буй “Гудамж” төслийн хүрээнд “Өргөө” кино театрын урд талын замыг дөрвөн
замын уулзвар болгон засварлаж, өчигдөр орой уулзварын хөдөлгөөнийг
нээжээ.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд “Өргөө” кино театрын урд талын замыг дөрвөн замын уулзвар болгон засварлаж, өчигдөр орой уулзварын хөдөлгөөнийг нээжээ. Нийслэлд 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх хамгийн эхний ажил болох “Өргөө” кино театрын урдах уулзварыг ийнхүү өргөтгөн шинэчилж дууслаа. Дөрвөн замын уулзварын нээлт маргааш 11.40 цагт болох юм байна.